![Намрын ургац хураалтын ажлуудтай танилцлаа](http://byambatsogt.mn/media/news/original/2023/09/15/a7cc2b58d15e5e93301a68ae4e973f5f.jpg)
2023.09.15
Намрын ургац хураалтын ажлуудтай танилцлаа
Төв аймгийн хойд бүсийн газар тариалангийн сумдад ажиллах ажлаа үргэлжлүүлэн "Жаргалант харвест" ХХК-ийн гурвалжин будааны тариалалт, "Зэндмэнь буудай" ХХК, "Хөх баян булаг" ХХК-ийн ургац хураалтын ажлуудтай танилцлаа.
Намрын ургац хураалтын үеэр тариаланчдад гол тулгамддаг асуудал болох ажиллах хүчний асуудлыг дотоодын хүнсний хангамжийн нэмэгдүүлэх ажлын хүрээнд ЗХЖШ-тай хамтран шийдвэрлэж байна. Мөн зарим аж ахуйн нэгжүүд их, дээд сургуультай хамтран оюутан, залуусыг ажиллуулж байгаатай танилцлаа.
Мөн суманд ажиллах үеэр "Жаргалант шим газар" ХХК-иас барьж байгаа 2000 тн багтаамжтай зоорийн ажилтай танилцаж, барилгын ажлыг дуусгахад шаардлагатай дэмжлэгийг судлан шийдвэрлэхээр боллоо.