"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээ 18 дахь жилдээ зохион байгуулагдаж байна
“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2023” нэгдсэн арга хэмжээ 18 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээний нээлтэд элчин сайдын яамдын төлөөлөгчид, УИХ-ын гишүүд болон НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар оролцлоо.
Нэгдсэн арга хэмжээг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун үг хэллээ,
Сайд Х.Болорчулуун Газар тариалангийн салбарт шийдвэрлэвэл зохих олон асуудлууд байгааг онцгойлон анхаарч 2023 оныг “ТАРИАЛАНГИЙН СЭРГЭЛТИЙН ЖИЛ” болгон албан ёсоор зарлаж хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгох, элит үр, техникийн шинэчлэл хийх, бордоо худалдан авахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон чухал ажлыг зохион байгуулсан тухай болон тариаланчид, үйлдвэрлэл эрхлэгчдийн хичээл зүтгэлийн үр дүнд ургац арвин жил болж байгааг онцлон тэмдэглэсэн юм.
Мөн өнгөрсөн онтой харьцуулахад үр тариа, хүнсний ногооны ургац 20 хувь, малын тэжээл 40.0 хувь, жимс, жимсгэнэ 25 хувиар өсөхөөр урьдчилсан баланс гарсныг дурдлаа.