2023.10.12

Ц.Идэрбат: Нийслэлийн хөгжилд “чөдөр тушаа” болоод буй асуудлуудыг зоригтой гаргаж тавих шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.12/ үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж бай

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Өнгөрсөн хугацаанд сайдаар ажиллах явцдаа Хууль, эрх зүйн салбар мөн улс орны хөгжлөөс хойш нь татаж байсан олон асуудлыг нэр төртэйгөөр гүйцэтгэсэнд талархаж байна. Цаашид шинэ сайд маань ч энэхүү ажлыг нь үргэлжлүүлэн, улс орны эдийн засгийг боомилоод буй авлига, албан тушаалын олон асуудлууд шийдэгдээд явна хэмээн найдаж байна.

Нийслэл бол том айл. Хог шороо, нохой гахай, гэрэлтүүлэгч гэхчлэн. Түүнчлэн аж, ахуйн гол ажлууд энд явагдаж байдаг. Гэхдээ УБ хотын иргэн болоод хоёр жил боллоо. Аж ахуйн ажлын араас тэр бүр хөөцөлдөөд ард нь гарна гэдэг туйлын хүнд юм байна.

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай хэлэлцүүлэх ёстой юм байна. Түүнчлэн улс төрийн том манлайлал үгүйлэгддэг юм байна. Дээрээс нь хууль эрх зүй, газартай холбоотой зоригтой шийдвэр гаргаасай хэмээн бодож байна. Таны ажилд амжилт хүсье. Хотын иргэдийн ажил, амьдрал танаас шалтгаалах боллоо.