2023.07.06

С.Ганбаатар: Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд энэ асуудал дээр онцгой анхаарах хэрэгтэй!

УИХ-ын чуулганы /2023.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар "Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хороо"-ны тайлан сонслоо.

Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

У.Хүрэлсүх ерөнхий сайд, Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд байхад утаагүй Улаанбаатар болсон. Хүрсэн түвшнээсээ бууж эргэж, буцаж болохгүй ээ. Түүхий нүүрс рүүгээ буцаж орох гээд байгаа энэ явдал дээр техникийн шийдэл нь 1,3 сая иргэдийн эрүүл мэндийг золиосолж асуудлыг шийдье гэж байна. Үүн дээр эрчим хүчний экспертүүдийн дүгнэлт гарах ёстой.

Улаанбаатар хотын гишүүд энэ асуудал дээр онцгой анхаарах хэрэгтэй байна. Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бид биелүүлдэг болохоос хуульд хөл ургаад гүйж очин биелүүлэхгүй шүү дээ. Энэ нь улстөрийн бус техникийн асуудал юм.

Түүний асуултад, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуллаа.