2022.05.18
Ц.Мөнхцэцэг: Улсад учруулсан их хэмжээний хохирлыг барагдуулах, буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцох ёстой
УИХ-ын Хянан шалгах түр хорооны /2022,05,17/ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
Монгол Улсын ҮХНӨ-ийн дагуу УИХ-ын хянан шалгах түр хороо манай улсын түүхэнд анх удаа байгуулагдан ажиллаж байна. Энэ хянан шалгах хороо бол улс орны хэмжээнд ЭЗ-т асар их хохирол учруулсан мөн хөгжлийн урт хугацаанд төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх ёстой энэ зээлийг зориулалтын бусаар олгож, зээл олголт нь алдаатай олгогдсон энэ асуудлаар анхны хурлаа хийж байна. Бидний зорилго бол хөгжлийн банкны асуудлаар улсад хохирсон асуудлыг бүрэн барагдуулах, тухайн зээл олголт болон, зээл олгохдоо албан тушаалаа ашигласан хүмүүст ял тооцох буюу шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэхэд энэ хорооны гол үүрэг байгаа. Мөн ОУ-ын парламент дахь мөрдөн шалгах институтийн хийдэг ажлыг гүйцэтгэж ажиллана.
Иргэд олон нийт хүлээлттэй байна. Хөгжлийн банкны зээлийн 69,2 хувь барьцаа хөрөнгө хангалтгүй байхад зээл өгссөн байдаг. Шүүхийн шийдвэр гарсан 3 компани байна, бусад компани алга. Энэ их хөрөнгө барагдуулах боломж байна уу. Хөгжлийн банкны нэг алдаа нь удирдлагын асуудал орж ирсэн. Цаашид энэ тогтолцоог яаж сайжруулах вэ. Хөгжлийн урт болон богино хугацааны хөгжлийн хөтөлбөр дээр зээл олгох ёстой гэтэл энэ зөрчигдсөн. Үүнийг гаргасан этгээдүүдэд ямар хариуцлага ногдуулж байгаа вэ?
Түүний асуултад ажлын хэсгийнхэн хариулт өглөө.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn