УИХ-ын чуулганы /2023.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар "Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хороо"-ны тайлан сонслоо.
Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Нүүрсний асуудал нь том асуудал. Энэ асуудлыг 20 жил ярьсан, цаашид ч ярина. Том хулгайн асуудлыг Монголын ард иргэд арай гэж ойлгож, ухаарч байхад араас нь нүүрс гараад ирсэн. Нүүрсний хулгай нь увайгүй хулгай. Харин Оюу толгойн хулгай нь мэргэжлийн түвшний буюу УИХ-ын гишүүдийг бүгдийг нь авлигадаж байгаад хийсэн аймшигт хулгай. Нүүрсний хулгайн асуудал дээр анхаарах шаардлагатай. Г.Занданшатар дарга хэлэхдээ, энэ УИХ бол авлигын эсрэг байна аа хэмээн хэлж байсан.
Яг түүнийхээ дагуу энэ УИХ дээр шүгэл үлээж, Ш.Адьша гишүүн баланк дээр санаачилж, Г.Ганболд гишүүн ахалж бүтэн зургаан сар, дахин сунгаж зургаан сар ажилласан. Бид өдөр шөнөгүй ажилласан. Түр хороо найман удаа хуралдаж маш сайн ажилласан. АТГ-аас ганцхан бичиг ирсэн. Нүүрсний хулгайг илрүүлэх ажилд садаа болсон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар Х.Буянтүмэнд хариуцлага тооцох уу?
Би хүсэлт гаргаж байгаад дараагийн ажлын хэсэгт орно гэсэн юм. Өмнөх түр хороонд ажилласан гишүүд болон ажлын хэсгийнхэн тус ажлын хэсэгт орох ёстой шүү. Төрийн үйл ажиллагаа залгамж чанартай байр ёстой. Өмнөх түр хорооны үр дүнг замхруулах гэж шинэ түр хороо байгуулж байна гэж бодохгүй байна. Харин ажлыг улам сайжруулах төлөө гэж ойлгож байгаа. Тиймээс өмнөх гишүүдийг үүнд багтаах уу? Гүйцэтгэлийн аудитын тайлан. Д.Занданбат даргатай аудитын материалууд маш сайн гарсан байна.
Үүнээс 47 дугаар хуудас дээрх нэг дүгнэлтийг хэлье. “Энэ компанид сайн засаглалын зарчим хэрэгжээгүй зөвхөн том хувьцаа эзэмшигч буюу Засгийн газар, УУХҮЯ, Эрдэнэс монгол компани зэрэг шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн эрх ашигт нийцсэн тэдгээрийг төлөөлж удирдлагаар томилогдсон нөхцөлийг бүрдүүлж байна” ....гэв.
Шинэ түр хороог сайд гишүүд даргалж болохгүй шүү. Үүн дээр сөрөг хүчин даргалах ёстой. Үүн дотор 20 жил Оюутолгойн асуудалтай холбогдож явсан надаар даргалуулж өгнө үү. Би хариуцлага үүрье гэж байна. Хамгийн гол нь үр дүн гаргамаар байна. Дахин хулгай гарахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд нээлттэй ажиллана.