2022.05.10

Б.Саранчимэг: Хянан шалгах түр хороо байгуулагдсанаар ямар эрх хэмжээтэй ажиллах вэ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны /2022,05,10/-ны өдрийн хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: 

Эм, эмнэлгийн чанар аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах гэж байгаад талархаж байна. Монгол улсад бүртгэлгүй эмийг хэрэглэхгүй гэж байна. ДЭМБ бүртгэсэн эмийг хэрэглэж чадахгүй байгаа нь харамсалтай. Үүн дээр ач холбогдол тавьж ажиллаарай. Түр хорооны гол ажил бол хяналт шалгалтад дүгнэлт гаргаж ажиллах уу. Эмнэлгийн удирдлагуудтай ярилцаж байхад тендер зарладаг оруулж ирсэн эм нь шаардлага хангадаггүй гэж ярьж байсан. Манай улсад эм шалгах ямар лаборатори байдаг вэ.

 Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn