Хил холболтын төмөр замын асуудлыг хурдавчилна
2023.02.10

Хил холболтын төмөр замын асуудлыг хурдавчилна

Өнгөрөгч онд манай улсын төмөр замын сүлжээний урт 2,964.9 км болж 40 хувиар нэмэгдсэн.

Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн 876.4 км төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажил дуусч, төмөр замаар хийх ЭКСПОРТЫН ГУРВАН ГАРЦТАЙ болсон.

Гэхдээ хил холболтын төмөр замын ажил хийгдээгүйн улмаас шинэ төмөр замын гарцуудаа бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна.

Тиймээс нэн түрүүнд Гашуунсухайт Ганц мод боомтын хил холболтын төмөр замыг яаралтай барьж байгуулах асуудлаар Чайна энержи интернэшнлийн удирдлагуудтай уулзах үеэрээ ярилцлаа.

Энэ хүрээнд:

  • Байнгын хамтарсан ажлын хэсэг байгуулж хийгдэх ажлын төлөвлөгөө гаргах;
  • Хоёр сарын дотор сонгон шалгаруулалт зарлаж гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах;
  • Хил холболтын төмөр замыг хамгийн БОГИНО ХУГАЦААНД, хамгийн ХЯМД ЗАРДЛААР, хамгийн ЗӨВ ШИЙДЛЭЭР барьж байгуулах тал дээр санал нэгдэж ажлаа шуурхайлахаар тогтлоо.

Мухар төмөр замуудыг яаралтай холбож АСУУДЛЫГ МУХАРЛАНА, экспортын ГАРЦАА БҮРЭН НЭЭНЭ.