"Улаанбаатар төмөр зам"-д хариуцлагыг дээрээс шаардаж, оновчтой санал шийдэл бүрийг дэмжинэ
2023.01.27

"Улаанбаатар төмөр зам"-д хариуцлагыг дээрээс шаардаж, оновчтой санал шийдэл бүрийг дэмжинэ

Сайдын албаа авсан цагаасаа эхлэн УБТЗ-д тулгамдсан асуудлыг цаг алдалгүй яаралтай шийдвэрлэх, цэгцлэхэд анхаарсан.

Үр дүнд нь чингэлгийн гацаа арилж, төмөр замын зарим ТАРИФ НЭМЭГДЭЖ орлого ихэссэн, ачаа тээврийн захиалгын үйл ажиллагааг цахимжуулсан. Гэхдээ УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫГ улам илүү ил тод, үйлчлүүлэгчдэд НЭЭЛТТЭЙ, төмөр замчиддаа ЭЭЛТЭЙ болгох бодит шаардлага байна.

Ачаа тээвэрлэх захиалга өгөх, хуваарилах, вагонд ачилт хийх, дараалал эрэмбийг тогтоох үйл ажиллагааг шударга, ил тод, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах, удирдлагын зардлыг бууруулж эгэл төмөр замчдынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх оновчтой ШИЙДВЭР, ШИЙДЛҮҮД ойрын үед гаргана.

Тиймээс ачааны хүндийг үүрч ажлын ихийг хийж байгаа төмөр замчид, төмөр замын үйл ажиллагаанд оролцогч-ачаа илгээгч, хүлээн авагчид, тээвэр зуучийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүд энэ асуудалд үнэтэй санал санаачилга, тодорхой шийдлүүдээ ирүүлэхийг хүсэж байна.

ЗТХ-ийн Сайдын хувьд дорвитой үр дүн гарахуйц оновчтой санал, шийдэл бүрийг бодитой ажил болгон хэрэгжүүлэх болно.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРТАЙ, ЁС ЗҮЙТЭЙ АЖИЛТНУУДАА ямагт дэмжиж ажиллана.

Удирдлагаас зөвхөн ХАРИУЦЛАГА, САХИЛГА БАТ, ҮР ДҮНГ шаардана