Салбарынхаа 100 гаруй мянган ажилтан албан хаагчийнхаа эрх ашгийг хамгаалж ажиллана
2022.12.26

Салбарынхаа 100 гаруй мянган ажилтан албан хаагчийнхаа эрх ашгийг хамгаалж ажиллана

Зам, тээврийн хөгжлийн сайдын хувьд Монгол тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбоо, “Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбоо” ТББ-тай нийгмийн гурван талт түншлэлийн хүрээнд 2023-2025 онд хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Энэхүү нийгмийн гурван талт түншлэлийн хүрээнд:

  • Ажилтан болон ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах
  • Ажилтны хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг сайжруулах
  • Хөдөлмөрийн норм, норматив, тариф, цалин хөлсийг уялдуулах
  • Хийсэн ажилдаа тохирсон цалин хөлс авдаг байх
  • Ажилтны сарын цалингийн 70-аас дээш хувь нь үндсэн цалин байх
  • Цалингийн үнэлгээг үнэ, тарифын өөрчлөлт, инфляцын өсөлттэй уялдуулан тухай бүр индексжүүлэх гэх мэт заалтыг тусгалаа.
  • Хэлэлцээрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө түүчээлж, түншилж зүтгэнэ ээ.