2022.05.26

Ц.Даваасүрэн: Ойг ашиглах талаас ямар санал оруулах вэ

УИХ-ын чуулганы /2022,05,26/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

Гадна, дотноос янз бүрийн үржүүлгийн материал оруулахыг хориглож байна гэж би ойлголоо. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад үүнийг анхаараарай. Тухайлбал, Канадын ногоон зүлэг удаан хугацаагаар ногоон байж чадаж байгаа. Манайд тарихад тохиромжтой.

Ойн аж ахуй дээр ойн цэвэрлэгээ, арчилгаа ойг хамгаалах талаас ярьж байгаа боловч ойг яаж ашиглах тал дээр ярихгүй байна. Манай ойн нөөц Герман улсын ойн нөөцний 50 хувьтай тэнцдэг. Тус улс ойгоо ашиглаад 170 тэрбум евро олдог. Бид нар мөн ойгоо ашигладаг болмоор байна. Ойн аж ахуйн чиглэлийг ойгоо зөв ашигладаас талаас харах хэрэгтэй.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: