2022.04.06

Ж.Бат-Эрдэнэ: Ойн нөхөрлөлүүд ямар хууль, эрх зүйн орчинд үйл ажиллагаа явуулдаг вэ?

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2022,04,06/-ны өдрийн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-эрдэнэ:

Ойтой холбоотой энэхүү асуудлыг дэмжих нь зүйтэй гэж бодож байна. Нэгдүгээрт тухайн ойн сав газрыг хариуцсан, иргэдээс бүрдсэн ойн нөхөрлөлүүд бий. Энэ ойн нөхөрлөлүүд нь ямар хууль, эрх зүйн үндсэн дээр ажиллаж байгаа вэ? Та бүхэнтэй ямар өнцгөөс хамтран ажиллаж байгаа вэ?

Хоёрдугаарт самрын асуудлыг хэрхэн яаж шийдэх ёстой вэ?Самар хураах ажлыг зогсоох нь зүйтэй гэж үзэж байна. Гадны ойн мэргэжилтний хэлж байгаагаар “Мод жил алгасаж самраа өгдөг шалтгаан нь мод нь өөрөө шархлаад, түүнээсээ болж дараа жил нь самраа өгч чаддаггүйд хүрдэг. Эрүүл мод бол жил бүр самраа өгдөг” гэсэн дүгнэлтийг хэлж байсан. Мөн хаягдал ой, унасан модоо цэвэрлэх асуудалд болон эдгээрийг дахин ашиглах ямар боломж, бололцоо байна вэ?

Түүний асуултад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ хариуллаа.

Ж.Бат-эрдэнэ: “Мод тарихдаа мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ургуулах нь чухал байна”