2022.04.06

Г.Мөнхцэцэг: Говьд мод ургуулах асуудлыг судалгаа, шинжилгээтэй ажиллах нь зүйтэй

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2022,04,06/-ны өдрийн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

Хуулийг дэмжиж байна. Харин томилгоо, бүтэц зохион байгуулалттай холбоотой асуудал дээр анхаарах хэрэгтэй. Бүсийн аж ахуй нэгж байгуулах нь зөв. Харин томилгоо, аж ахуй нэгжтэй холбоотой маш их асуудал дагуулдаг. Саяхан бид Баян-Өлгий аймагт ажиллаад ирсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа хамарч байгаа хүрээ хүрэлцээгүйгээс асуудал гарсан. Бас Ойн агентлаг усны агентлагтай хамтарч ажиллах талаар хуулийн төсөлд оруулах хэрэгтэй. Говьд мод тарих маш хэцүү. Түүнчлэн ажлын хэсэг байгуулаад явсан нь илүү үр дүн гарна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn