2022.04.07
Ж.Сүхбаатар: Бүсийн ойн аж ахуй ямар чиг үүрэг, ач холбогдолтой ажиллах вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.07\ нэгдсэн хуралдаанаар ойн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Ерөнхийлөгчийн санаачилсан бодлого, төрийн бодлого болоод явж байна. Энэ дотор маш нарийн зүйл орсон байна. Хууль боловсруулахдаа анхаарах хэрэгтэй. Маш их задалсан техникийн зүйл харагдаж байна. Бүсийн ойн аж ахуй гэж байна. Энд хэдэн хүн орон тоогоор ажиллах вэ, Бүсийн ойн аж ахуй гэдэг шинэ тогтолцоо гарч ирж байна. Ямар чиг үүрэг, ач холбогдолтой ажиллах вэ?
Эрх хэмжээ гэдэг нь чиг үүрэг, бүрэн эрх хоёрыг нийлүүлснийг хэлдэг. Энэ хуульд бүрэн эрх гэдэг дээр чиг үүрэг оруулаад бичсэн байна. Хууль зүйн нэр томьёон дээр анхаараарай.Ойг нөхөн сэргээнэ, ашиглана, хамгаална. Үүнийг бас анхаарах ёстой. Модлог ургамлын асуудалд анхаарах ёстой. Тооцоо, судалгаа ямар байгаа вэ? Тарих биш ургуулдаг, ашигладаг, нөхөн сэргээдэг байх ёстой. Энэ бодлого орсон уу?
Түүний асуултад БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn