УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
2013.07.09
Ойн тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.07.09/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг гишүүн С.Дэмбэрэл танилцуулав.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүн Д.Лүндээжанцан асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад олонх нь дэмжив.
Ингээд хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 58 гишүүний 41 нь буюу 70.7 хувь нь дэмжлээ.