Түүх, нийгмийн ухааны багш нарын эрдэм шинжилгээний бага хурал боллоо
2022.04.28

Түүх, нийгмийн ухааны багш нарын эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн түүх, нийгмийн ухааны багш нарын дунд эрдэм шинжилгээний бага хурал боллоо.

Тус тэмцээний ач холбогдол нь Сонгинохайрхан дүүрэг байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан дүүргийн үүсэл хөгжил, түүхэн замнал, өнөөгийн байдлын талаар ерөнхий боловсролын сургуулийн багшийн судалгаа шинжилгээний ажил хийх, тухайн сэдвийн хүрээнд асуудал шийдлийн талаар өөрийн санаа бодлыг судалгааны ажилд тулгуурлан илэрхийлэх, бусдаас суралцах, бусдад туршлагаа хуваалцах, хамтран ажиллах, илтгэх чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд оршиж байна.

Эрдэм шинжилгээний хуралд нийт 16 багшийн бүтээл ирсэн бөгөөд 9, 42, 62, 65, 104, 105, 152, Өнөр цогцолбор сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш нар илтгэлээ уншиж өрсөлдлөө. Тус илтгэлийн уралдааныг МУБИС-ийн Боловсролын судлалын сургуулийн Боловсролын судалгаа, арга зүйн тэнхимийн багш, доктор, дэд профессор Д.Намжилдагва, МУБИС-ийн Боловсролын судлалын сургуулийн Боловсролын судалгаа, арга зүйн тэнхимийн багш, магистр, ахлах багш П.Алтанцэцэг нар шүүсэн бөгөөд илтгэлийн уралдаан хоёр шаттай үргэлжилж Өнөр, цогцолбор, 104, 65 дугаар сургуулийн багш нар шагналт байранд шалгарлаа.

Тодруулбал:

1-р байр-Өнөр цогцолбор сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Ц.Алтанцэцэг

Илтгэлийн сэдэв: Сонгинохайрхан дүүргийн үүсэл хөгжил түүхэн замнал, сургамж өнөөгийн тулгамдаж буй асуудал

2-р байр-104-р сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Г.Янжиндолгор

Илтгэлийн сэдэв: “Дүүргийн хөгжилд Сургуулийн өөрөө удирдах байгууллагын оролцоог нэмэгдүүлэх нь”

3-р байр- 65-р сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Т.Сарнайцэцэг

Илтгэлийн сэдэв: “Гэр хорооллын хөрсний бохирдол”