СХД-ийн Мэдээллийн технологийн олимпиад боллоо
2022.03.28

СХД-ийн Мэдээллийн технологийн олимпиад боллоо

УИХ-ын гишүүн Н.Учрал Сонгинохайрхан дүүргийн “Мэдээллийн технологи”-н олимпиадыг дүүргийнхээ боловсролын хэлтэс болон ЕБС-н 67 дугаар сургуультай хамтран 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Цар тахлын улмаас тус олимпиад 2 жил завсардаад байсан боловч оролцогч сурагчдын чанар сайжирч, өрсөлдөөн ширүүн явагдсан талаар зохион байгуулагчид хэллээ.

Н.Учрал гишүүн шагнал гардуулах ёслолын үеэр “Улс эх орны ирээдүй болсон дүү нар минь Монгол улсыг дэлхийн хөгжилд хүргэх тэр бүх боломж та бүхэнд бий” хэмээлээ.