2022.02.17
“Багшийн чадвар бэхжүүлэх” аяллын тэтгэлэгт уралдааны эхний шатны дүн гарлаа
Баянгол дүүрэг боловсролын салбарыг дэмжих, боловсролын жишиг дүүрэг болох зорилтын хүрээнд дүүргийнхээ ЕБС, СӨБ-ын байгууллагын багш нарын дунд “Багшийн чадвар бэхжүүлэх” аяллын тэтгэлэгт уралдааныг зарласан.
Уралдааны хүрээнд 2021.10.05 - 2021.11.20-ны өдрийг хүртэл нийт 200 гаруй багшаас “Дүүргийн хөгжилд багшийн оруулах хувь нэмэр” сэдвийн хүрээнд илтгэл хүлээн авч, шүүгчдийн бүрэлдэхүүн 1-р шатны шалгаруулалтын дүнг гаргаад байна.
Сүүлийн шатны шалгаруулалтад тэнцсэн 20 багшийн илтгэлийг энэ сарын 19-ний өдөр сонсож, шүүгчдийн баг шилдэг 10 багшийг сонгон шалгаруулах юм байна.Илтгэлийн уралдаанаас шалгарсан 10 багш Солонгос улсын боловсролын инноваци, сургалтын арга зүй, шилдэг туршлагаас суралцах 100%-ийн тэтгэлгийн эзэн болох юм.