Дорноговь аймгийн төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзав
Дорноговь аймгаас УИХ-д сонгогдсон Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар тойргийнхоо сонгогчдын төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн хамт олон, тохижилт үйлчилгээний ажилчид, Сайншанд сумын цэцэрлэгийн эрхлэгч нар болон Дорноговь аймагт барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл нар Төрийн ордтой танилцан, Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нарын зүгээс салбартаа тэргүүлж буй Замын-Үүд сумын тохижилт үйлчилгээний 6 ажилтанг "Осолгүй жолооч", "Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан”, “Санхүү, банкны тэргүүний ажилтан” -аар тус тус шагналаа.
Мөн УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж буй хууль, тогтоомж болоод Засгийн газраас Дорноговь аймагт авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгч, ажлын амжилт хүслээ.