МЗЭ-ийн шагналт яруу найрагч Р.Батжаргал “Соёлын Гавьяат Зүтгэлтэн” цол тэмдгээр шагнагдлаа
2022.01.05

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Р.Батжаргал “Соёлын Гавьяат Зүтгэлтэн” цол тэмдгээр шагнагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Соёлын Гавьяат Зүтгэлтэн” цол тэмдгээр Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн нэрэмжит шагналт, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Рагчаагийн Батжаргал шагнагдаж соёл боловсрол, утга зохиолын салбарт төдийгүй Боржигинчуудын түүхийн хуудсыг алтан үсгээр бичсэн тэмдэглэлт үйл явдал боллоо.

Олноо “Ба багш” гэж хүндлэгдсэн Батжаргал багш Монголын утга зохиолын таван үеийн төлөөллийг эрдэм номын ариун мөр замд хөтөлсөн буянтан юм.

Яруу найргийн 20 гаруй ном, Боржигины их түүхийг өгүүлсэн “Хаан туульс” гурван боть түүхэн шүлгэн туульс, Говьсүмбэр аймгийн анхны чөлөөт хэвлэл, утга зохиолын салбар нэгдлийг үүсгэхэд санаачлан оролцож байсан бөгөөд сэтгүүл зүйн судалгааны 20 гаруй ном товхимол, олон дууны шүлэг зохиосон нь түмэн олноо хүрч говийн их соён гэгээрүүлэгчдийн нэг хэмээн хэдийнээ өргөмжлөгдөх алдрыг зүй ёсоор хүртсэн билээ.Ялангуяа уран зохиолд есөн мөрт шүлгийн өвөрмөц хэлбэр бичлэгийг оруулж ирсэн нь нэгэн цаг хугацаанд үзэгдэл болж байсан.