УИХ-ын гишүүн Г.Амартүвшин 115 дугаар сургуульд очиж ажиллалаа
2022.02.11

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин 115 дугаар сургуульд очиж ажиллалаа

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны ЕБ-ын лаборатори 115 дугаар сургуульд ажиллалаа.

Тус сургуулийн хувьд суралцагчдын даац хэтэрсэн, сургалтын танхимын тохижилт болон багш нарын тоног төхөөрөмж хүрэлцээ дутмаг, сургууль орчмын авто замын түгжрэл зэрэг маш олон тулгамдсан асуудал байна.

Энэ үеэр тэрбээр "115 дугаар сургуулийн даацыг бууруулах зорилгоор баригдах өргөтгөлийн ажлыг түргэн хугацаанд чанартай гүйцэтгүүлэх, сургууль бүс орчмын түгжрэлийг бууруулах авто замын дэд бүтцийг сайжруулах, сургуульд хэрэгцээт тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхэд миний бие онцгойлон анхаарч дэмжиж ажиллах болно" гэлээ.

Уулзалтад ХУД-ийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, ЕБ-ын 115-р сургуулийн захирал С.Оюун, ХУД-ийн 19-р хорооны засаг дарга П.Саруул, ХУД-ийн Хүний хөгжил нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, 115-р сургуулийн барилгын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх Би-Рич Трейд ХХК-ын захирал Б.Ёндонпүрэв нар оролцлоо.