2022.03.10
ЕБС-ийн сурагчдыг Австралид тэтгэлгээр суралцуулахаар зорьж байна
УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлагаар Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн 90 сурагч үнэ төлбөргүйгээр Англи хэлний сургалт, ярианы клубт хамрагдаж байна.
Тэдгээр сурагчдад Австралийн Авард Монголиа ТББ-аас тэтгэлэгт хамрагдах боломж болон Австрали улсад хэрхэн тэтгэлэгээр суралцах талаар яриа хийж, танилцуулга өглөө.
Н.Учрал гишүүн “Сурагчид цаашлаад гадаад улсад тэтгэлгээр суралцаж, эх орныхоо ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.