Саудын Арабын хан хөвгүүд хаан ширээний төлөө тэмцэж байна
Тушаалд алан хядах ажиллагаа, гадны халдлагаас сэргийлэх тухай өгүүлсэн. Учир нь сиричүүд саяхан Туркийн онгоцыг сөнөөсөн бол Иран улс Персийн булан дахь Ормузын хоолойг хааж, нефть тээвэрлэгч хөлгүүдийг явуулахгүй хэмээн мэдэгдсэн билээ. Гэвч зарим эх сурвалжийн үзэж буйгаар Абдалла хаан үнэн хэрэтээ хаан ширээний төлөөх тэмцлээс сэргийлж буй бололтой.
Хааныхаа овгоор нэрлэгддэг дэлхийн гуравхан улсын нэг нь Саудын Араб. Нөгөө хоёр нь Иордани, Лихтенштейн билээ.
Саудын Арабын 88 настай хаан Абдалла хоёр хоногийн өмнө коомд орсон талаар Арабын хэвлэлүүд мэдээлж байна. Эмч нар «Түүний тархи үхсэн» гэж оношилжээ. Иймээс тус улсад нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна. Абдаллаг хаан болохоос өмнө эмэгтэйчүүд, бүр хааны удмын эмэгтэй хүртэл төрсний гэрчилгээгүй байсан төдийгүй тэднийг цөлд оршуулдаг байв. Харин Абдалла хаан өөрчлөлт шинэчлэл хийж, Христийн ертөнцтэй холбоо тогтоож, улмаар охид, бүсгүйчүүдийг сургуульд явахыг зөвшөөрсөн.
Өөрөөр хэлбэл эр эм ялгаагүй боловсролын тал дээр тэгш эрхтэй болжээ. Тэр бүү энэ хааны үед л их дээд сургуулийг эмэгтэйчүүд толгойлж, Эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн Боловсролын дэд сайдаар эм хүн томилогджээ. Мөн 2011 оноос эмэгтэйчүүд хотын сонгуульд оролцох, Шура хэмээх лалын шашинтнуудын зөвлөлийн гишүүнээр элсэх эрхтэй болов.
Саудын хааны гэр бүл бараг 7000 гишүүнтэй. Абдалла хаан тэдний зардлыг танаж, цахилгаан болон утасны мөнгөө өөрсдөө төлдөг болгосон. Түүнчлэн ард түмний дунд муу нэртэй Хууль зүйн сайд, Цагдаагийн дарга нарыг ч халж сэлгэх болжээ.
Хэдий тийм ч Абдалла хааныг хамгийн цуст дарангуйлагчдын нэг хэмээн АНУ-ын нэгэн сэтгүүл бичжээ. Түүний нэр дарангуйлагчдын жагсаалтад Умард Солонгосын Ким Чен Ир, Суданы Ерөнхийлөгч Омар аль Башир, Мьянмарын Ерөнхийлөгч, генерал Тан Швегийн дараа дөрөвт орсон.Суннит шашинтай Абдалла хаан АНУ-ын хамт Сирийн сөрөг хүчинг дэмжин, зэр зэвсгээр хангадаг. Тэдний гол зорилго бол Сири дэх алавитуудын Засгийн газрыг унагаж, өөрт таатай дэглэмийг байгуулах явдал юм.
Одоо харин Саудын генералууд хаан ширээнд суухын тулд чөтгөртэй ч
тулалдахад бэлэн байгаа бололтой. Учир нь хаан ширээ залгамжлагчаар тодорсон Найф хан хүүг нас барсны дараа Саудын удмынхан толгойгүй болжээ. Антисемит, консервати үзэлтэй тэр л Бахрейн руу шийтүүдийн бослогыг дарахаар армиа явуулсан юм.
Тэртээх 1947 онд анхны хаан Абделийн 15 дугаар хүү Султан авлигын хэрэгт холбогдсон тул тэдний гэр бүлийг «Агатсо» нефтийн компаниас шахан зайлуулжээ. Султан олон тэрбумын зэр зэвсэг, цэргийн техник худалдан авахдаа хувьдаа завшсан гэдэг. Түүнээс хойш Султаны талынхан АНУ-тай холбоо тогтоохыг эрмэлзэх болжээ. Гэвч тухайн үед Султан биш харин Абдалла хаан болсон юм. Абдалла ба Султаны харилцаа нэлээд таагүй байсан. 60 мянган цэрэгтэй армийг толгойлдог Абдалла 2005 онд хаан болсны дараа Батлан хамгаалахын сайд Султан түүнийг эсэргүүцэн , Засгийн газрын хуралдаа ч ирэхээ больсон гэдэг.
Абдалла хаан АНУ-тай нөхөрлөх сайн хэрэг. Гэхдээ улс орон өөрийн үзэл баримтлалтай болж, Ойрх Дорнодод тэргүүлэх ёстой» хэмээн шийджээ. Тэрбээр өөрийн залгамжлагчаар дүү Найфийгаа тодруулсан.Найф ханхүү Персийн булан дахь Бахрейн, Катар, Кувейт, Арабын Нэгдсэн Эмир улс, Оман, Саудын Арабыг нэгтгэн, шинэ халифат байгуулахыг зорьж байв. Мөн Иордани, Марокког ч элсүүлэн, геополитикийн шинэ эвсэл байгуулах гэж байсан. Гэтэл тэр лейкеми өвчнөөр өнгөрсөн сард нас барсан юм.
Одоо Абдалла хаан нас барвал энд дотоодын дайн дэгдэж- болзошгүй. Яагаад гэвэл Саудын Арабын хаав ширээг үр хүүхдүүд нь өвлөж авдаггүй, харин ахаас ДҮҮД шилждэг уламжлалтай. Абдалла бол анхны хаан Абделийн найм дахь эхнэрийн цорын ганц хүү. Өөрөөр хэлбэл төрсөн ах, эрэгтэй дүүгүй. Одоогоор хаан ширээ залгамжлах эхний хүн нь Сальман ханхүү, дараа нь Ахмад ханхүү. Саудын Арабт өв залгамжлал, ялангуяа хаан ширээг өвлөх асуудал маш ээдрээтэй. Бараг л хөзөр тоглохтой адил. Тэгээд ч Саудын хан хөвгүүд маш хатуу «тоглоомтой». Яагаад гэвэл ялагсад ялагдсан талаа чанга хатуу цээрлүүлдэг. Иймээс л энэ улсын хаан болон хан хөвгүүд хүчний байгууллагуудаа гурав хувааж, Үндэсний гварди, Дотоодын цэрэг, Зэвсэгт хүчин хэмээн тус тусдаа захирдаг. Энэ нь тэдний хэн нэг нь илүү хүчтэй болохоос сэргийлдэг аж. Одоо Саудын удмынхны гурав дахь үе гарч ирж байна. Тэд бол Фахд, Абдалла, Султан болон бусад ax дүүсийн хүүхдүүд бөгөөд хэдэн арваар тоологдоно.
Дэлхийн нефть импортлогч хамгийн том энэ орныг хэдхэн өдөр ч хаангүй орхих аргагүй нь ойлгомжтой. Ганц жишээ дурдахад Фейсал хаан 1973 онд улсынхаа бүх нефтийг нэгэн зэрэг дэлхийн зах зээлээс татсанаар өрнөдөд эрчим хүчний том хямрал дэгдээсэн удаатай.
Тэгэхээр хэрэв Саудын Арабт дотоодын дайн дэгдвэл хөрш орнууд хамтран дарахаас өөр аргагүй болох биз.Түүнчлэн ОХУ, АНУ зэрэг их гүрнүүдОйрх Дорнодыг цуст хядлагаас сэргийлэх боломжтой.