2012.06.07
Орос хэлнээс болж, улс орон хоёр хуваагдлаа
Украины Дээд Рада /парламент/ Хэлний бодлогын тухай хуулийг баталлаа. Энэ хуулийн дагуу орос хэл нь Украины хоёр дахь албан ёсны хэл болжээ. Ийнхүү тус улсын Ерөнхийлөгч Виктор Янукович сонгуулийн кампанит ажлын үеийн амлалтаа хэрэгжүүллээ.
Харин сөрөг хүчин уг хуулийг Украины эсрэг хэмээн үзэж, цуглаан зохион байгуулжээ. Парламентын гадаа хэдэн мянган хүн цугласан бөгөөд хагас нь орос хэлийг албан ёсны болгон хуульчилсөн төслийг дэмжиж, нөгөө хэсэг нь эсэргүүцэж байна. Тэд үе үе цагдаагийнхантай мөргөлдөж байгаа аж. Тусгайгийнхан нулимс асгаруулагч хий цацсанаас олон хүний бие муудаж, түргэн тусламж дуудсан байна. Гэхдээ Киев хотын Цагдаагийн газрын төлөөлөгч Игорь Михалко дээрх мэдээг үгүйсгэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.