Английн хааны ордныхны хэрэгцээг 800 компани хангадаг
Их Британийн хувьд эрхэм дээдсийн анхны ханган нийлүүлэгч нь Weavers компани байжээ.- 2009-2010 онд Акваскатумын алдагдал 23 сая фунт стерлинг (38 сая доллар)-ээс давжээ.
- Хааны ордонд нийлүүлэгддэг гэдэг статус нь эдгээр бараанд сурталчилгаанаас өөр давуу эрхийг олгодоггүй.
1897 оноос Британийн хааны ордныг бараагаар хангаж ирсэн Акваскатум (Aguascutum) компани үгүйрэхдээ тулаад буй нь энэ сарын дундаас илэрхий болсон байна. Эхлээд цэргийн хувцас оёх үйлдвэрлэлийг дагнаж байсан тус компани 2008 оны эдийн засгийн хямралын уршгийг тэсвэрлэн өнгөрөөж эс чадав. Тийм юм бол хааны ордныхны хэрэгцээг хэн хангах вэ гэдэг асуудал хүмүүсийн сонирхлыг татах нь эргэлзээгүй. Энэ үүргийг заавал Английн аж ахуйн нэгжүүд хүлээх ч ёстой биш. Хаадын ордон гээч юм бий болсон цагаас л түүний хэрэгцээг хангагчид гарч ирсэн нь мэдээж.
Их Британийн хувьд эрхэм дээдсийн анхны ханган нийлүүлэгч нь Weavers компани байжээ. 1155 оноос ийм хүндтэй үүрэг хүлээсэн байна. Тэгэхдээ үүнээс өмнө ч дархан эрхтэй нийлүүлэгчид байсан байж болох. Харин энэ тухай өгүүлсэн бичгийн баримт өнөөгийн бидэнд үлдээгүй бололтой. Мөн л хувцас оёж үйл ажиллагаагаа эхэлсэн Weavers одоо дүр төрхөө өөрчилсөн ч оршин тогтносоор буй бөгөөд бараг 1000 жил болж буй түүхээрээ бахархдаг аж. Янз бүрийн цаг үед хааны ордныхныг хэрэгцээт бараагаар нь хангаж байсан өөр компаниуд байдаг ч тэд тийм ч од хийморьтой байгаагүй гэмээр. Зарим нь удалгүй зах зээлээс алга болж, заримд нь түр зуурын бэрхшээл учирч байв. Байдлаас ажихад ус нэвтэрдэггүй (тус компанийн нэр ч энэ үгнээс гаралтай аж. Aqua-ус, scutum-хамгаалалт) даавуугаар цэргийнхэнд зориулсан хувцас хийж эхэлсэн дэлхийн анхны компани болох Акваскатумд ч ийм юм то хиолдож л байсан байна.
2009-2010 онд Акваскатумын алдагдал 23 сая фунт стерлинг (38 сая доллар)-ээс давжээ. Ердөө 250-хан хүн ажилладаг компанийн хувьд энэ бол том тоо. Энэ компанийн захирал, Британийн хувцасны загварын ордны дарга Гарольд Тиллмен өнгөрсөн хугацаанд үйлдвэртээ 30 сая фунт стерлинг (50 сая доллар)-ийн хөрөнгө оруулсан ч ашигтай ажилладаг болгож чадсангүй. Тэсч үлдэхийн тулд тус компани үйл ажиллагаандаа өөрчлөлт хийх хэрэгтэй болсон байна. Алдарт замналаас нь хамаарч алдагдалтай компанийг тэр чигээр нь байлгаад байхыг хэн ч хүсэх билээ. Уинстон Черчиль, Маргарет Тэтчер, Грета Гарбо, Софи Лорен, Шон Коннери зэрэг алдар цуутныг хувцаслаж бай ан Аквас катумыг хаацайлагчдаас одоо амьд хүн бараг байхгүй болж. Түүгээр ч барахгүй Хонконгийн YGM Trading ивээлдээ авах болом жийг судалж байгаа гэнэ.
Эс тэгвэл түүнийг аврах найдлага багасаад байв. Ашгүй Аквас катумын брендээр 2009 оноос Хонконгийн YGM Trading Япон, Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэгт үйлдвэрлэл явуулж эхлэв. Гэтэл үйлдвэрлэл нь бүхэлдээ Ази руу шилжчихвэл Акваскатум хааны ордныхонд бараа нийлүүлэгч хэвээр байх уу гэдэг асуудал босож ирлээ.
Хэрэв хааны ордны захиалгыг нийлүүлэгчдийн тооноос Акваскатум хасагдвал захиалагчдын хувьд эмгэнэлтэй юм ер болохгүй. Яагаад гэвэл “хааны” статустай нийлүүлэгч Англид 800 орчим байдаг аж. Ийм компанийн яс тоог хэлэ хэд хэцүү. Учир нь тэдний тоо ба раг сар тутам өөрчлөгдөнө. Жилд багцаагаар 40 орчим компани энэ хүрээллээс гарч, орж байдаг. Ер нь бол бүтээгдэхүүнийг нь хааны гэр бүлийнхэн таван жил алгасалгүй хэрэглэсэн ямар ч компани, тэр ч бүү хэл хувийн үйлдвэрлэгч ч Английн хааны ордны нийлүүлэгч болох боломжтой. Харин банкны ажилтан, сэтгүүлч, төрийн албан хаагч зэрэг тодорхой ажил, мэргэжлийн хүмүүс хааны ордны ханган нийлүүлэгч байж болдоггүй. Одоо хааны ордонд бараа нийлүүлэх эрхийг Их Британийн хатан хаан II Елизавета өөрөө, түүний нөхөр Эдинбургийн герцог Филипп, Уэльсийн хунтайж Чарльз нар өгөх эрх эдэлдэг. Тэд өөрийн гарын үсгээрээ үүнийг баталгаажуулна.
Хааны ордныхон аливаа барааг сонгож авах нь түүнийг ижил төрийн бараануудаасаа хамгийн шил дэг болохын баталгаа биш, харин чанарын өндөр стандартад нийцэж байгааг нь илэрхийлж буй гэж үзэж болно гэсэн агуулгаар албан ёсны нийлүүлэгчдийн сайтад онцлон тэмдэглэсэн байдаг аж. Хааны ордонд нийлүүлэгддэг гэдэг статус нь эдгээр бараанд сурталчилгаанаас өөр давуу эрхийг олгодоггүй. Түүнчлэн хааны ордныхон ч нийлүүлэгчтэйгээ наймаалцахгүй, барааг нь зах зээлийн үнээр авдаг. Тэгвэл Их Британид ямар компаниуд хааны хэрэгцээг ханган нийлүүлэгчийн статустай байдаг бол? Маш олон төрлийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд ийм статустай. Тухайлбал, зөвхөн авто машин нийлүүлдэг компани л гэхэд Aston Martin, Bentley, Jaguar, Land Rover гээд дор хаяж дөрөв байна. Нэрсийн жагсаалт дотор дэлхий дахинд танил болсон хувцасны Burberry, Frank Cooper’s, Howgate Dairy Foods зэрэг компани ордог.
Хааны ордныхны хэрэгцээг хангагчид нь зөвхөн Английн компаниуд л байдаг байх гэх бодол хүмүүст бий. Тэгвэл тийм биш. Бараа нийлүүлэгчдийн ихэнх нь үндсэн бизнесээ Англи улсын нутаг дэвсгэр дотор эрхэлдэг ч гадаадын компаниуд тэдний дунд бий. Хатан хааны гэр бүлийнхэн тухайлбал, Германы DHL компаниас шуудангийн үйлчилгээ авч, Голландын Akzo Nobel-ийн будаг хэрэглэж, өөрийн улсынхаас гадна Carlsberg шар айраг шимдэг байна. Хаант ёсоо одоо хэр нь сахиж байгаа зарим оронд ч Английн хааны ордны хэрэгцээг хангагчид байгаа аж. Нуулгүй хэлэхэд хаанахын ч хаадын гэр бүл өөрийн улсын бараа бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хичээдэг. Шведийн хааны ордон IKEA-гийн тавилгыг илүүд үзэж, Данийн бяцхан ханхүү, гүнж нар Lego тоглож, Odense-гийн амттаныг зооглодог бол Японы эзэн хааны гэр бүлийнхэн өөрийн Kikkoman гэдэг сүмсгүй ширээний ард зоог барьхаар суудаггүй гэх яриа байдаг. Хааны ордонд зориулж бараа бүтээгдэхүүн үйлд вэрлэгч дийн статус орон тус бүрт адил байдаггүй.
Данид гэхэд 100 жил үйл ажиллагаа явуулсан, нэр хүнд сайтай дотоодын ямар ч компани ийм үүрэг хүлээх боломжтой. Тэгэхдээ ийм компани бүр хааны ордны нийлүүлэгч болох албагүй. Шведэд тэгвэл чанарын тэмдгийг үйлдвэрт нь биш үйлдвэрийн эзэн юм уу ерөнхий захиралд нь олгоно. Топ менежерээ халах, эсвэл эзэн солигдоход Шведийн компаниуд өөрийн өндөр статусаа тухай бүрд нь нотолж харуулах шаардлагатай бол дог. Оросын эзэнт улсад мөн л өөрийн гэсэн нийлүүлэгч байжээ. Бусад оронд байдгийн л адилаар нэр хүндтэй, хааны ордонд удаан хугацаагаар бараа бэлтгэж өгч байсан компани ийм статус авдаг байв. Нийлүүлэгчдийн нэлээд нь орос бараатай хүмүүс байв. Архийг Смирнов, гоёл чимэглэлийг Фаберже хийж өгнө.
Францын Cristal хэмээх оргилуун дарс, Германы Steinway and Sons үйлдвэрийн хөгжмийн зэмсгийг Оросын хааны ордныхон онцгойлж үнэлдэг байлаа. ЗХУ задарсаны дараа Оросын олон компани хааны ордонд бараа нийлүүлэгчийн нэр хүндээ сэргээх гэж оролдсон гэдэг. Өвлийн ордонд үйлчилж байсан бүхнийг биш харин Кремльд бараа нийлүүлж байсныг нь “хааны ордных” гэж тооцох болсон байна. Тэгэхлээр Микояновын мах комбинатынхан үйлдвэрээ 1933 оноос хойш Кремлийн хэрэгцээг хангаж байсан гэж сурталчилдаг нь ийм учиртай аж. Одоо бол пиво нэрдэг Heineken-ээс эхлээд СанктПетербургийн гоёлын зүйлийн үйлдвэр хүртэл хамгийн төрөл бүрийн бүтээгдэхүүн хийгчид Кремлийн ханган нийлүүлэгч болж байна.