Дайн эхлэх гэж буйг Сталин хэдийд мэдсэн бэ
ЗХУ-д үнэхээр ийм “эх сурвалж” байсан бөгөөд түүнийг зөвхөн Сталин л мэддэг, тэгээд “нэг л хүн мэдэж байгаа тохиолдолд нууц юм нууцаараа л үлдэнэ” гэж хэлэх дуртай байлаа. Тэгэхдээ энэ бүхнийг нотлох баримт байдаггүй юм. Байж ч болохгүй байх. Кремль дэх өрөөнд нь их жолоодогчтой уулзсан хүмүүсийн бүртгэлээс үзэхэд Дотоод хэргийн болон Батлан хамгаалахын ардын комиссар Берия, Тимошенко хоёр л гэхэд дайн ердөө маргааш эхлэх гэж буйг Молотов, Сталин нараас 38 минутын дараа мэдсэн гэж хэлж болохоор байдаг. Тэгвэл Жанжин штабын дарга Жуков үүнээс ч хожуу 20.50 цагийн хавьд, тухайн үед сөрөг тагнуулын албыг удирдаж байсан Аюулгүй байдлын Ар дын комиссар Меркулов түүнээс ч сүүлд сонссон гэдэг. “Эх сурвалж” гэж нэрлээд байгаа тэр хүн хэн байж таарах вэ? Хэрэг явдал бүр Держинскийн үеэс эхлэлтэй аж. Гитлер “хар ажлаа” дөнгөж эхлүүлж байв.
Коминтернд шинээр дайсан гарч ирээд сүрхий идэвхтэй байгаа нь Москвагийн анхаарлыг таталгүй яахав дээ. Тэгээд Держинский өөрийн хүнийг Гитлерийн хүрээлэл рүү нэвтрүүлж дөнгөжээ. Тэр хүнээ “нөхөр Карл” гэж нэрлэсэн байна. Держинский нас барахад энэхүү “Карл”-ыг ердөө Сталин, Молотов хоёр л мэддэг байлаа. “Нөхөр Карл” нь Мартин Борман байжээ. Гитлерийг засгийн эрхэнд гарч ирэхэд “Карл” нацистуудын нам дотор хоёр дахь хүн нь болсон төдийгүй фюрерийн гол зөвлөх болж орхих нь тэр. Ойрын хүрээнийхний нь яриагаар бол Гитлер “намын нөхөр Бормантай” зөвлөхгүйгээр ганц ч шийдвэр гаргахаа больсон аж. Борман ийн хүчирхэг, нөлөө бүхий болсон нь түүнд байдаг чанаруудтай нь холбоотой байсан гэж үздэг. Түүний намтар судлаачдын үзсэнээр Борман аливааг Гитлерт маш ойлгомжтой, товч, ямар нэг илүүц тайлбаргүйгээр илтгэж чаддаг байжээ. Түүнээс гадна Борманы хэлсэн баримтууд өөрт нь ашигтай шийдвэрийг Гит лерээр гаргуулж чадахаар байдаг байсан аж.
Гитлер өөр шийдвэр хэрэв гаргавал тэрбээр түүнтэй ам мурийхгүйгээр барахгүй шийдвэрийг яс биелүүлнэ. Борман 1936 оноос эхлэн хаана ч, хэзээ ч Гитлерийн хажууд байх болсон нь өөрийгөө түүнд хамгийн чухал, хэнээр ч орлуулшгүй хүн болгох ганц зорилготой байв. Энэ зорилгодоо ч хүрсэн байна. 1942 оны дөрөвдүгээр сараас тэрбээр фюрерийн хувийн нарийн бичгийн дарга боллоо. Тэгсээр 1944 он болоход Геринг, Гиммлер, Геббельс, Риббентроп нарыг хоёрдугаар эгнээ рүү шахан Гитлерийн хамгийн ойрын шадар хүн болсон байлаа. Маршал Еременко Дэлхийн II дайн дуусахаас өмнөхөн Сталины даалгавраар мөнөөх “нөхөр Карл”-ыг Москвад нууцаар авчирч байснаа ойрынхоо хүмүүсийн нэгэнд ярьсан баримт бий.
Еременко 1970 онд нас барсан. Түүнээс гурван жилийн дараа “нөхөр Карл” өөд болж Лефортовын оршуулгын газар нутаглуулжээ. Шарил дээр нь “Мартин Борман 1900-1973” гэсэн бичээс байдаг байснаа тун удалгүй алга болсон байсан гэдэг. Гитлерийн залуучуудын бай гууллагын удирдагч байсан Артур Аксман тухайн үедээ Бормантай хамт Берлинээс зугтахыг оролдож байжээ. Тэрбээр 1945 онд Зөвлөлтийн талд баригдаад байхдаа Борманыг 1945 оны тавдугаар сарын 2-нд цианит кали ууж амиа хорлосон гэж ярьсан байдаг. Тэгвэл Берлинд зам тавьж байсан ажилчид 1972 онд амандаа эмнийх баймаар шилний үлдэгдэлтэй, шүд нь зуурчихсан араг яс олсон аж. 1998 онд уг цогцост шинжилгээ хийхэд түүний ДНХ нь Борманы хүүгийнхтэй тохирч байсан гэсэн. Үүнээс 25 жилийн өмнө Франкфуртэд болсон хэвлэлийн бага хурал дээр Гессен мужийн ерөнхий прокурор Хорст Гауф гэгч “Мартин Борман 1945 оны тавдугаар сарын 2-ны шөнийн 02.00-03.00 цагийн хооронд Берлинд нас барсан” хэмээн мэдэгдсэн байна.
Энэ мэдээг “Франкфуртэр альгемайне цайтунг” сонины маргаашийнх нь дугаарт нийтэлж, Баруун Германы шүүх ч Борманыг өөд болсон хэмээн зарлажээ. Энэ бүхнээс үзэхүл Борманыг Герман дахь Сталины хүн байсан гэж хэлэхэд тү- вэгтэй юм байна. Гэхдээ Мар тин Борман чухам ямар хүн байсныг ойлгоход Геббельсийн өдрийн тэмдэглэлээс авсан хоёр өгүүлбэр бидэнд нэмэр болж мэднэ. “1941 оны тавдугаар сарын 20. Мягмар гариг. Миний бодлоор Борман шударга хүн биш, ер нь өөдгүй амь тан. Заль мэхээр өнөөгийн байр суурин дээр очсон хүн. Борманаас бид ер юу хүлээх вэ дээ”. Энэ үйлсэд нэр холбогддог өөр нэг хүн байдаг нь Гитлерийн биширдэг байсан жүжиг чин эмэгтэй Ольга Конс танти новна Чехова (1897-1980) юм. Ховорхон төрсөн царайлаг, авьяаслаг энэ эмэгтэй алдарт зохиолч Ан тон Павлович Чеховын гэр гийн ойрын хамаатан байжээ.
1920 онд Германд цагаачилсан Ольга Дэлхийн II дайны туршид фюрерийн маш ойрын хүрээллээс авсан үнэт мэдээллээр Сталиныг хангаж байсан гэлцдэг. Чухам энэ эмэгтэй л дайн эхлэх өдрийг яг таг мэдээлсэн байж болох. Хэрэв тийм бол түүний шууд удирдагч нь байсан Берия дайн хэзээ эхлэх тухайд хамгийн түрүүнд, хамгийн зөв мэдээлэл авсан байх учиртай. ... Тухайн үед Москвад Германы Элчин сайдаар сууж байсан Шуленбург мэдээллийн эх сурвалж байсан юм биш үү гэх таамаг сүүлийн үед гарч ирсэн. Геббельсийн мөнөөх өдрийн тэмдэглэлээс сонирхъё. “1941.VI.21. Бямба гариг. Оросын тухай асуудал цаг мөч өнгөрөх тусам эгзэгтэй болж байна. Молотов Берлинд айлчлах хүсэлтээ өчигдөр илэрхийлсэн ч эрс татгалзсан хариу өгсөн”. “1941.VI.22. Ням гариг. Орос руу хийх довтолгоон шөнийн 03.30 цагт эхэлнэ, Сталин унах ёстой…”. Хаант засагтай байхад нь ч Орост ажиллаж байсан мэргэжлийн дипломатч Шулен бург эцсийн эцэст фашизмын эсрэг тэмцэгч, Оросын холбоотон болсон гэдэг.
1944 оны долоодугаар сарын 20-нд Гитлерийн амь насанд халдах оролдлогод холбогдсоны учир дүүжлүүлэн хороогдсон хүн. Тэрбээр “Гитлер ЗХУ руу зургаадугаар сарын 22-нд довтлохоор шийдвэрлэсэн” хэмээн Сталинд 1941 оны тавдугаар сарын 5-нд хэлсэн гэж мөн ч олон бичсэн. Гэтэл дайн яг хэдийд эхлэхийг зургаадугаар сарын 16-17-нд л лав Гитлер өөрөө ч мэдэхгүй байсан гэдэг шүү дээ. Тэгэхээр мэдээллийн нэг номерын эх сурвалж нь Элчин сайд Шуленбург биш байсан байж таарах нь … Зөвлөлтийн тусгай албад замаас нь олзолж авсан мэдээг тайлж уншсанаар бол ЗХУ-д сууж байсан Италийн Элчин сайд Россо 1941 оны зургаадугаар сарын 19-нд ГЯЯ-даа явуулсан мэдээлэлдээ Германы Элчин сайд Шуленбург зэвсэгт мөргөлдөөн болох нь зайлшгүй боллоо. Мөргөлдөөн хоёр гурав хоногийн дараа, бүр ням гаригт ч эхэлж магадгүй гэж надад ихэд нууцалж хэлсэн хэмээн өгүүлсэн байжээ.
Энэ мэдээ мэдээж тэр даруйдаа Сталинд хүрсэн байх ёстой. Байдлыг тандаж Германы ГЯЯ-нд хандах үүргийг тэрбээр Молотовт өглөө. Тэгээд ямар хариу авсныг бид саяхан уншсан шүү дээ. Германы эрх баригчид “эрс татгалзсан”. Шуленбургийн хэлсэн үг таамаг биш болохыг ойлгосон Молотов тэр даруй Кремльд очиж Сталины өрөөнд ороход зургаадугаар сарын 22-ны өглөөний 06.27 цаг болж байлаа. Тэр үед Зөвлөлтийн батлан хамгаалах ардын Комиссарын орлогч байсан С.М.Буденный тэмдэглэлдээ “…зургаадугаар сарын 21-ний 19.00 цагт Тимошенко, Жуков бид гурвыг дуудаад Сталин германчууд дайн зарлалгүйгээр маргааш бидэн рүү довтолж болзошгүй боллоо. Тэгэхээр өнөөдөр болон маргааш үүр цайх хүртэл бид ямар арга хэмжээ авч болох вэ гэхэд Тимошенко, Жуков хоёр “Тэгвэл бид германчуудыг хил дээрээ, дараа нь тэдний нутаг дэвсгэр дээр бут ниргэнэ гэв…” гэжээ.