Берлускони мафид мөнгө төлдөг байжээ
2012.04.30

Берлускони мафид мөнгө төлдөг байжээ

  • Шүүгчдийн үзэж буйгаар Берлускони бизнес эрхэлдэг байхдаа халдлагад өртөх ханд­­лагатай байсан учраас өөрийн болон гэр бүлийнхээ аюул­гүй байдлыг хангахын тулд мафид мөнгө өгдөг байсан гэнэ.

Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони 1970-1980-аад оны үед Си­цилийн мафид их хэмжээний мөнгө төлж байсан тухай Ита­лийн давж заалдахшат­­ны шүүхийн баримтад дурджээ.


Шүүгчдийн үзэж буйгаар Берлускони бизнес эрхэлдэг байхдаа халдлагад өртөх ханд­­лагатай байсан учраас өөрийн болон гэр бүлийнхээ аюул­гүй байдлыг хангахын тулд мафид мөнгө өгдөг байсан гэнэ.

Чөлөөт ард түмэн на­мын гишүүн, сенаторч Мар­челло Делл’Утри түү­нийг Си­цилийн мафийн­хан­тай зуу­­чилдаг байжээ. Сена­тор­чийг ч бас мафийнхныг сан­хүүжүүлдэг байсан гэдгээр хэ­рэг үүсгэн шалгаж байгаа аж.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.