Хар тамхинд мансуурагчид нэмэгдсээр
2009.10.22

Хар тамхинд мансуурагчид нэмэгдсээр

Манай улсад энэ оны байдлаар мансууруулах бодист донтсон 410 хун албан ёсоор бүртгэгдээд байна. Үүний зөвхөн 10 нь бүрэн эмчлэгдээд байгаа юм. Бусад донтсон хүмүүс эмчлэгдээгүй гэнэ. "Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг" донтсон иргэдэд зан үйлийн сургалт явуулж, сэтгэцийн талаас нь эмчлэхээр ажиллаж байгаа аж. Энэ нь эмчилгээ хийхээс илүү үр дүнтэй байгаа гэсэн. Хэдий тийм ч хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгч, түүнд донтогч хүмүүс улам бур нэмэгдсээр байна. Үүний эсрэг уйл ажиллагаа явуулдаг хоёр төрийн бус байгууллага энэ явдлыг зогсоож дийлэхгүй байгаа тухай тус нийгэмлэг мэдэгдлээ. Судалгаанаас харахад хар тамхи, мансууруулах бодист донтогч нэг иргэн цааш дөрвөн хүнийг хар тамхинд татан оруулдаг байна. Тэгэхээр хар тамхинд донтсон иргэд 400 биш 1600-гаад байгаа гэсэн уг юм. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд явуулсан судалгаагаар есөн эх мансууруулах бодист донтсон нь тогтоогджээ.
Энэ хорт зуршилд донтсон иргэдийн дийлэнх нь өсвөр үеийнхэн байдаг аж. Хар тамхинд донтогсдын ихэнх хувь нь санхүүгийн бие даасан хүмүүс эсвэл чинээлэг айлын хүүхдүүд байдаг тухай "Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг"-ийн судалгаанд дурджээ. Хэрэв энэ аймшигт "тахлыг" зогсоохгүй бол цөөхөн хүн амтай манай оронд томоохон аюул нүүрлэх бололтой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.