Бага Бушийн гэрт нэвтрэхийг оролджээ
2012.01.26

Бага Бушийн гэрт нэвтрэхийг оролджээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан бага Жорж Бушийн Даллас хот дахь гэрт нь зэвсэгт этгээд нэвтрэхийг оролдсон тухай телевизийн «Fox News 4» суваг мэдээлжээ.
Энэ явдал нэгдүгээр сарын 24-нд буюу мягмар гарагт болсон байна. Америкийн тусгай албаныхны сууж явсан машин Бушийн гэрийн хашааны хаалгаар гарах үед нэгэн үл мэдэгдэх этгээд нэвтрэхийг оролджээ. Түүнийг баривчлан байцаалт авсан бөгөөд тэрбээр Бушийн гэрээс ямар нэгэн зүйл авахын тулд гэрт нь орох гэж байсан гэж мэдүүлсэн байна. Байцаалт явуулах үеэр Бушийн гэрээс холгүй зогсоолд байрлуулсан машинд нь галт зэвсэг байгааг илрүүлсэн байна. Баривчлагдсан этгээдэд галт зэвсэг эзэмших зөвшөөрөл байсан учраас байцаалт явуулсны дараа түүнийг суллан явуулжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.