2012.04.13

Д.Тэрбишдагва: Намын асуудлыг дараа ярья

-Таны бүрэн эрхэд халдсан асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах уу?

-Бүрэн эрхэд ноцтой халдлаа. Зарим нэгийг нь буйдантай өргөж шидээд, буйдангаар дарлаа. Нөгөө гурван гишүүнтэйгээ ярьж байгаад хамт санал бодлоо илэрхийлнэ.

-Таны бие ямар байна?


Гайгүй. 2-3 газар цохисон. Өглөө эмчид үзүүлсэн. Хөхөрч няцарсан зүйлгүй байна. Хацар жаахан хавдартай, цээж жаахан хөндүүр байна. Гайгүй юм шиг байна.

-Таны хувьд намдаа эргэлзээ төрсөн гэж ойлгож болох уу?

-Намын асуудлыг дараа ярья. Өнөөдөр үнэхээр хүний амь нас, эрүүл мэнд, балмад явдлын талаар яримаар байна.

-Бүлэг дээрээ ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Намын бүлгийн байр суурь, Засгийн газар ямар байр суурьтай байна. нэг хүнийг барихын тулд 1000 гаруй хүн, 350 гаруй тусгайгийнхныг авчирлаа.  Бид тойроод сууж байсан. Гэнэт команд өгөөд л кинон дээр гардаг шиг л юм боллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.