2012.04.09
Удирдагчийнхаа 100 жилийн ойд төсвийнхөө талыг зарцуулна
БНАСАУ-ын агуу удирдагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ой энэ сарын 15-нд тохионо. Энэ ойтой холбогдуулан Хойд Солонгос улс олон арга хэмжээ төлөвлөжээ.Үүний нэг нь удирдагчдаа зориулсан дурсгалын аварга том бичиг юм. Кэсон хотын үзэсгэлэнт хүрхрээний бэлд орших цохион дээр «Бидний мөнхийн удирдагч, нөхөр Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойд зориулав.
Чучхегийн эриний (2012) 101 оны дөрөвдүгээр сарын 15» хэмээн бичжээ. Энэ бичгийн үсэг бүр таван метр, өргөн нь 2.9 метр юм байна. Дурсгалын бичгийн нээлтэд Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны нарийн бичгийн дарга Ким Ги Нам, Ардын дээд хурлын орлогч дарга Ян Хён Соб болон албаны бусад хүн оролцсон байна. Ким Ги Нам энэ үеэр «Энэхүү бичиг нь Ким Ир Сений хэзээ ч бүдгэршгүй гавьяаг Солонгосын ард түмэн мөнхөд бишрэх гэсэн хүсэл» хэмээн мэдэгдсэн аж.
Үүнээс гадна Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойд зориулан хөөргөх гэж буй «Унха-3» пуужин бэлэн болжээ. Пуужинг тус улсын ба-руун хойд хэсэгт орших Чхольсан хошууны Тон-чан-ни гарааны талбайд
КИМ ЧЕН авч ирсэн байна. Мөн пуужинд хэрэглэх түлшийг хөөргөх газраа аваачсан бөгөөд нисэхийн өмнөхөн цэнэглэхээр болжээ. Хойд Солонгос улс хий-мэл дагуул бүхий пуужинг энэ сарын 12-16-ны хооронд хөөргөхөөр төлөвлөснөө мэдэгдэж байсан юм. Харин Япон улс энэ пуужингаас болж газар нутагт нь аюул учруулбал замаас нь шүүрэн авахаар зэхэж байна. Япон улс үүнд зориулж, пуужингийн эсрэг хамгаалалтын «Пэтриот» хэмээх долоон цогцолбор, цэргийн гурван усан онгоц бэлджээ.
Хиймэл дагуул хөөргөх болсонтой холбогдуулан Хойд Солонгосын шинэ удирдагч Ким Чен Ун «БНАСАУ-ыг өдөөн хат-гасан дайснуудыг тэн-гист живүүлнэ» хэмээн сүрдүүлсэн байна. Учир нь хиймэл дагуул хөөргөх шийдвэрийг Японоос гадна НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Орос, АНУ, өрнөдийн зарим орон шүүмжилж буй юм. Эдгээр улс Хойд Солонгосыг цөмийн пуужин хөөргөх гэж байна хэмээн хардаж байгаа аж. Харин тус улс энхийн зорилгоор хиймэл
дагуул хөөргөж байгаа гэж мэдээлээд гадаадын мэргэжилтнүүдийг урьж буй билээ. Энэ хиймэл дагуулыг хөөргөхөд Хойд Солонгос улс 850 сая доллар зарцуулж байна.
Түүнчлэн ойг угтаж, Чагандо мужид шинэ усан цахилгаан станцыг нээжээ. Энэ станцыг барих төслийг Хойд Солонгосын удирдагч агсан Ким Чен Ир дэмжиж, гурван жилийн өмнөөс барьсан байна.
Ер нь тус улсын засаг захиргаа их удирдагчийнхаа ойд зориулж хоёр тэрбум орчим доллар зарцуулахаар төсөвлөжээ. Ойн хүрээнд Пхеньяны Тэдонган голын эрэг дээр галын наадам зохион байгуулна. Үүнээс гадна хотын төвд «Ким Ир Сений фестиваль», төв стадионд «Ариран» шоу болох аж. Энэ шоу нь нэг дор 100 мянган хүн оролцсон нүсэр арга хэмжээ болох тул Гиннесийн номонд орох төлөвтэй байна. Өнгөрсөн жил Хойд Солонгос улсын төсвийн хэмжээ 5.7 тэрбум доллар байсан. Тэгвэл энэ удаагийн ойгоор тус улс төсвийнхөө талыг үрэн таран хийх нь ээ.
Нийтлэлч
Э.Мөнхзаяа
Эх сурвалж
Өглөөний сонин
Э.Мөнхзаяа
Эх сурвалж
Өглөөний сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.