Улсын Их Хурлын гишүүн Д.Очирбат МАН-ын дэргэдэх НАМЭХ-ноос зохион байгуулах "Ижий бурхандаа мөргөмү" ёслолын ажиллагаанд оролцлоо
2012.03.07

Улсын Их Хурлын гишүүн Д.Очирбат МАН-ын дэргэдэх НАМЭХ-ноос зохион байгуулах "Ижий бурхандаа мөргөмү" ёслолын ажиллагаанд оролцлоо

Өнөөдөр МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "ИЖИЙ БУРХАНДАА МӨРГӨМҮ" шагнал гардуулах ёслолын ажиллагааг Нийслэл болон 9 дүүргийн Намын хороодтойгоо хамтран Намын гишүүдийнхээ дунд зохион байгуулж байна.

Энэхүү ёслолын ажиллагаанд оролцож байгаа болон нийт намын гишүүн эмэгтэйчүүддээ баярын мэнд дэвшүүлэхээр МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД, МАН-ын Нарийн Бичгийн Дарга, МУ-ын шадар сайд М.Энхболд, МУ-ын Улсын Иххурлын дарга Дэмбэрэл, УИХ-ын гишүүн , НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхорол, УИХ-ын гишүүд, НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, МАН-ын УЗ-ийн хэрэг эрхлэх газрын хэлтсийн дарга нар, Нийслэл болон дүүргийн намын хорооны дарга, дэд дарга нар хүрэлцэн ирсэн байна.

Энэхүү ёслолын ажиллагааг нээж УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч  Д.Оюунхорол үг хэлсэн бөгөөд Тал голомт" үндэсний хөдөлгөөний тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Д.Мөнхөө "Монгол эхийн бахархалыг буухиалцгаая", Хүний эрхийн хуульч, НАМЭХ-ны УЗ-ийн гишүүн М.Ичинноров "Эмэгтэйчүүдийн эрх" сэдэвт илтгэлүүдийг тавив

Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дээд шагнал болох "Нийгмийн зүтгэлтэн" одонгоор МУ-ын ерөнхий сайд, МАН-ын С.Батболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын эрхэм гишүүн Д.Очирбат, Ж.Сүхбаатар, "Гал голомт" үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө нар шагнагдлаа. Эдгээр эрхэмүүдийг улс орныхоо хөгжил дэвшил, жендэрийн тухай хуулийг батлахад онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлэн ийнхүү шагнаж байгаан байна. Дээрх одонгоор Улс орныхоо хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулж, ажил үйлсээрээ эмэгтэйчүүдийнхээ бахархал болон нийгмийн үйл хэрэгт манлайлж байгаа эмэгтэйчүүддээ олгодог юм байна. 

"ИЖИЙ БУРХАНДАА МӨРГӨМҮҮ" арга хэмжээнд МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ С.Батсүх, МУГЖ У.Далантай нар хүрэлцэн ирсэн хүндэт зочиддоо баяр хүргэн өөрсдийн ая дуугаа өргөлөө.