2011.11.25
Choco Pie Хоёр солонгосын хооронд маргаан дэгдээв
Хоёр Солонгосын хооронд "Choco Pie" амттангаас болж маргаан дэгдэж магадгүй болоод байна. Хоёр улсын хамтарсан Кэсон дахь үйлдвэрлэлийн цогцолборт ажилладаг хойд солонгосчууд эздийнхээ өдрийн норм болгон өгдөг "Choco Pie"-r нутгийнхаа хар зах дээр өндөр үнээр дамлан наймаалдгаас энэ бүхэн үүсчээ. Кэсонд бизнес эрхэлдэг Өмнөд Солонгосын компаниуд ажилтнууддаа урамшуулал болгон өдөрт 4-10 ширхэг "Choco Pie"-r хоолны хооронд өгдөг аж. Гэтэл хойд солонгосчууд түүнийг нь ажил дээрээ идэхийн оронд гэр рүүгээ авч явж, хар зах дээр ширхгийг нь 10 ам.доллартай тэнцэх хэмжээний үнээр зардаг болжээ.
Гэтэл Өмнөд Солонгост бол 300 воноор зарагддаг "Choco Pie"-r Хойд Солонгосын эрх баригчид тансаг хэрэглээнд тооцож, хөрөнгөтнүүдийн иддэг амт-тан коммунист улсад нь тархахаас сэргийлж эхэлжээ. Тэд Кэсоны компаниудыг нэг бол цөөн тооны "Choco Pie"-r ажилтнууддаа өгч байх, үгүй бол энэ жигнэмгийн үнэтэй тэнцэх хэмжээний мөнгийг нь цалин дээр нэмж өгч байхыг шаарджээ.
Кэсонд Хойд Солонгосын 46 мянган хүн ажилладаг бөгөөд тэдэнд зөвхөн нэг сардаа зургаан сая ширхэг "Choco Pie" өгдөг аж. Харин одоо энэ тоог бууруулахаас өөр аргагүйд хүрсэн бөгөөд Кэсонд бизнес эрхэлдэг компаниуд өдөрт хэдэн ширхгийн норм өгөх талаараа тохиролцож, нэгдсэн журмаар тарааж байхаар болжээ. "Choco Pie" бол Өмнөед Солонгосоос дэлхий нийтэд танигдсан хамгийн амжилттай; бизнесийн нэг билээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.