Хаврын чуулганаар хэд хэдэн чухал хуулийн төслүүдийг хэлэлцэн батална
2025.03.18

Хаврын чуулганаар хэд хэдэн чухал хуулийн төслүүдийг хэлэлцэн батална

2025 оны Улсын Их Хурлын Хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ.

Хаврын чуулганаар:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл;
  • 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
  • Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төсөл;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэн батлах юм.