Хойд Солонгосын тагнуулууд хортой зүүгээр дайснаа устгаж байна
Хойд Солонгосын иргэдийг Хятад руу зугтан гарахад нь тусалсан 46 настай санваартан Патрик Кимийн гэнэтийн үхлийг тус сонин жишээ татсан байна. Кимийн бие таксины зогсоол дээр гэнэт муудаж, тэрээр эмнэлэг хүрэх замдаа өөд болсон аж. Түүний цуснаас хор олж чадаагүй ч өмнөд солонгос хуврагийг тусгай бүрэлдэхүүнтэй шингэнээр хордуулсан хэмээн эмч нар үзэж байна. Энэ талаар Өмнөд Солонгосын нэрээ хэлэхийг ул хүссэн дипломат эх сурвалж ч ярьж байгаа юм. Сөулийн Засгийн газар хоёр улсын хоорондох харилцааг хурцатгахгүйн тулд өмнөд иргэдийн аминд хүрсэн явдалд Хойд Солонгосыг албан ёсоор буруутгахгүй байгаа аж. Хойд Солонгосыг албан ёсоор буруутгахгүй байгаа аж.
Патрик Ким сэжигтэй байдлаар амиа алдсаны маргааш Хятадад Өмнөд Солонгосын бас нэг идэвхтэн ийм байдлаар алуулах шахжээ. Түүний амийг аварч чадсан байна. "Над руу гэнэт довтолсны дараа миний ард зогсож байсан хүн хятадаар уучлал гуйсан" хэмээн идэвхтэн ярьжээ. Түүнийг хортой зүүгээр хатгасан болохыг тогтоосон юм. Есдүгээр сарын дундуур ийм халдлага үйлдэхээр төлөвлөж байсан БНАСАУ-ын нэг иргэнийг Өмнөд Солонгосын тусгай албаныхан Сөүл хотоос баривчилсан байна. Мань этгээд иргэний идэвхтэн Парк Сун Хакийг хортой зүүгээр устгах даалгавартай байсан аж. Парк Сун Хак Хойд Солонгосын дэглэмийн эсрэг уриатай агаарын бөмбөлгийг цэрэггүй бүсийн гол дээгүүр хөөргөж байсан билээ. Өмнөд Солонгосын идэвхтэнүүд бөмбөлөг хөөргөх замаар Ким Чен Ирийг муулсан материал болон Библи судрыг Хойд солонгост тараадаг ажээ.