11/IX ба хэн хамгийн ихээр хохиров?
2011.09.12

11/IX ба хэн хамгийн ихээр хохиров?

Одоогоос яг 10 жилийн өмнө АНУ-ын Нью-Йорк хотод дэлхий дахиныг цочроож, олон мянган хүний аминд хүрсэн аймшигт террорисг халдлага болсон билээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд уг террорист ажиллагааны улмаас хэн, ямар улс хамгийн ихээр хохирч, харин хэнд хамгийн их "хожоо"-той байсан талаар АНУ-ын Эрх чөлөө/Чөлөөт Европ"радио станц тодорхой дүгнэлт хийжээ.

9-р сарын 11-ний халдлагад хамгийн ихээр хохирсон хүмүүс бол юуны түрүүнд амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн билээ. Ихэр цамхаг, Пентагоны барилга дотор байсан болон тэдгээр рүү дайрсан онгоцууд дотор сууж явсан нийт 2996 хүн амь үрэгдсэн. Тэр өдөр 1300 хүүхэд өнчрөн хоцорсон билээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Нью-Йоркийн задлан шинжээчид 1629 хүний цогцсыг хэнийх болохыг нь тогтоосон нь амь үрэгдэгсдийн 60 хүрэхгүй хувь гэсэн үг. Иймээс террорист халдлагад өртөн амиа алдсан хүмүүсийн төрөл төрөгсөд болох 500 хүн шүүхэд хандан бен Ладены гэр бүлийн компани болон Саудын Арабийн ханхүү нараас нэг их наяд доллар нэхэмжилсэн нь гайхах явдал биш юм.

Томоохон «хохирогч» бол халдлагыг үйлдсэн "Аль-Кайда" бүлэглэл өөрөө гэж "Эрх чөлөө" радиостанц үзэж байна. Террористууд АНУ-д асар хүчтэй цохилт өгсөн нь үнэн, гэхдээ халдлагыг зохион байгуулагчид өөрсдийнх нь үйл ажиллагаа тэдний хувьд эргээд ямар их хор уршиг дагуулахыг огт төсөөлөөгүй байсан. 1990 оны үед бен Ладен хэд хэдэн удаа мэдэгдэл хийхдээ, 1983 онд Ливанд амиа золиослогч халдлага үйлдсэний дараа Р.Рейган тус улсаас Америкийн тэнгисийн явган цэргүүдийг гаргасан, мөн 1993 онд Могадиию хотод болсон тулалдааны дараа америкчууд Сомали улсад хүмүүнлэгийн ажиллагаа явуулахаас татгалзсан зэргийг онцлон дурдаж байсан. Эдгээр баримтыг үндэслэн дэлхийн хамгийн зартай террорист "америкчууд хулчгар учраас хүчтэй хариу цохилт өгч чадахгүй" гэж үзэж байлаа.

Гэтэл дээрх халдлагын дараахан АНУ-ын зүгээс Афганистанд өргөн хэмжээний байлдааны ажиллагаа явуулсан нь түүнийг тун их барьц алдуулсан юм. Өдгөө "Аль-Каида" бүлэглэлийн үндсэн сүлжээ дахин сэргэхэд тун хүнд болж, бен Ладен өөрөө алагдсан. Халдлагыг зохион байгуулагчдын нэг болох Халид Шейх Мохаммед америкчуудад олзлогдов.

9-р сарын 11-ний халдлагын улмаас хамгийн их хохирол амссан улс бол Пакистан. Тухайн халдлага болон түүний хариуд АНУ-ын явуулсан хариу ажиллагаа нь Пакистаны улс тор, шашны амьдралд тун хурцадмал байдал үүсгэсэн байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Пакистаны 30 гаруй мянган иргэн террорист халдлагын золиос болон амиа алдсаны дотор Ерөнхий сайд асан Беназир Бхутто болон улс төр, соёлын нэртэй зүтгэлтнүүд байлаа.Лалын "ариун дайнд" оролцогчдын орогнож буй пакистаны омгуудын эзэмшлийн нутаг дэвсгэрт америкийн цэргүүд довтолгооноо үргэлжлүүлсээр байгаа учраас Пакистаны хүн амын дотор барууныхны эсрэг уур амьсгал хүчээ авсаар. Хэрвээ радикал үзэл газар авбал тус орны бүрэн бүтэн байдалд заналхийх нь ойлгомжтой.

Цэргийн албан хаагчдын ар гэрийнхэн халдлагын улмаас зовлон шаналал амссаар байна. 'Терроризмын эсрэг дайнд" нийтдээ 6000 гаруй цэргийн албан хаагч амь үрэгдэж, 43 мянган хүн шархаджээ. Шархдагсад олноороо ирж байгаа учраас ахмад дайчдын эрүүл мэндийн үйлчилгээнд санхүүгийн хүндрэл гарах болов.Хуурай замын болон тэнгисийнявган цэргүүд байлдааны ажиллагаанд оролцохоор байн байн гадаад орнууд руу явж байгаа нь тэдний гэр бүлийнхэнд асар их дарамт болсоор байна.Нью-Йорк хот террорист халдлагын бай болсны хувьд асар хүнд хохирол амссан билээ.

Дэлхийн Худалдааны төвийн барилга дотор байсан 2753 хүн амь үрэгдсэний дотор Нью-Йорк хотын 343 гал сөнөөгч, 60 цагдаагийн ажилтан байлаа. Халдлага болж өнгөрсний дараа тус хотын 422 мянган оршин суугчийн хувьд айж дочирдсоноос үүдэлтэй элдэв зовиур илэрсээр байна. Гал сонгогчид, түргэн тусламжийнханзэрэг ихэр цамхаг нурах үед хамгийн түрүүнд хүрэлцэн очсон олон хүн хорт утаа, тоосжилтоос үүдэлтэй уушгины өвчин болон хорт хавдраар өвчилжээ.Хот эдийн засгийн хувьд ч гэсэн асар их хохирол амсчээ. Халдлагаас хойшхи хоёр жилийн хугацаанд Нью-Йорк хот Холбооны засгийн газраас олон тэрбумын тусламж авч байсан. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тус хотод нийтдээ 100 мянган хүн ажлын байраа алдсан гэсэн тооцоо бий.

АНУ болон Их Британид амьдардаг аядуу үзэлт жирийн мусулыианчууд бол халдлагын улмаас сэтгэл санааны хувьд хүндээр хохирсон хүмүүс.Тэдний эсрэг чиглэх үзэн ядалтын хөрсөн дээр суурилсан гэмт хэргийн давлагаа дээрх улсуудыг хамарч байсан хүнд хэцүү үеийг лалын шашинтнууд туулж гарсан. Хэдийгээр мусульман шашинтнуудын олон байгууллага "Аль-Каида"-гаас зайгаа барин хөндийрч байгаа ч лалын шашинт орнуудад Барууны орнуудын эсрэг уур амьсгал газар авч байгааг өрнөдийнхөн Тун анхааралтай ажиглаж байна.Нисэх онгоцоор зорчигчид халдлагын улмаас чамгүй их хэлмэгдэж байгаа хүмүүс гэдэг нь тодорхой.

9-р сарын 11-ний халдлагаас өмнө зорчигчдын тээшний 10 хувьд л зэр зэвсэг, тэсрэх бодис дотор нь байгаа эсэхэд нь шалгалт хийдэг байв. Харин халдлага болсноос 5 долоо хоногийн дараа зорчигчдын бүх ачаа тээшийг шалгах тухай хуулинд Жорж Буш гарын үсэг зуржээ.Өнгөцхөн шалгалтад дассан америкийн нисэхийн компаниудын үйлчлүүлэгчид нисэх онгоцны буудалд эртлэн очиж, гутал, өмдний тэлээгээ тайлж шалгуулахаас аргагүйд хүрэв. Хожим нь дэлхийн бусад бүх орны агаарын тээврийн компаниуд америкчуудын энэ "инновац"-ийг нэвтрүүлсэн юм. Хаваля буюу албан бусаар мөнгө гуйвуулах сүлжээ маш хатуу хяналтад өртөв. Энэ сүлжээ нь Ойрхи Дорнод болон Өмнөд Азид ихэд дэлгэрсэн байсан бөгөөд халдлагаас омио хэзээ ч ийм нарийн шалгалтад орж байгаагүй юм.

“Аль –Кайда”-гийнхан хавальяг ашиглан террорист ажиллагаагаасанхүүжүүлж байсан нь илэрч олоннийтийн дургүйцлийг маш ихээрхүргэлээ. Афганистанд ажилладагмөнгө гуйвуулах бизнес эрхлэгчдэдАНУ хүчтэй шахалт үзүүлэх болов.Америкийн тагнуулын алба цахимтехникийн тусламжтайгаар хавалягиин сүлжээгээр гуйвуулж буй мөнгө «хэр цэвэр» болохыг хянаж байна. "Хаваля" мөнгө гуйвуулах систем өнөөдөр урьдынх шигээ биш түгээмэл биш болжээ. Террорист халдлагын улмаас нацифистууд буюу энхийг эрхэмлэгчид өөрсдийн үзэл санаа, зорилгоо сурталчлахад улам бүр хэцүү болсоор байна. Алан хядагчид болон амиа золиослогчид энгийн номхон иргэдийг хөнөөсөөр байгаа үед тэдний зорилго, тэмцлийг ойлгон хүлээн авах хүмүүс ховордсоор.Халдлагын дараа АНУ-д эх оронч үзэл санаа улам бүр хүчээ авч, америк залуус энх тайвны төлөө, дайны эсрэг жагсаалд оролцохын оронд мянга мянгаараа цэрэгт мордож байлаа.

Халдлагын улмаас хохирч хэлмэгдсэн улсуудын нэг бол Саудын Араб юм. Нисэх онгоц булаан авсан террористуудын ихэнх нь саудын арабичууд байсан нь тус орны АНУ-тай харилцах харилцаанд сэв суулгана гэдгийг бен Ладен урьдчилан тооцсон байлаа. Энэ төлөвлөгөө нь ч зарим талаар биеллээ олсон. Хэдийгээр Вашингтон, Эх Риняд хоёр ажил хэргийн хэвийн харилцаатай байгаа ч Саудын Арабийн талаархи америкчуудын бодол "тун эвгүй" тал руугаа эргэчихээд байна. Саудын арабчууд дэлхийн янз бүрийн оронд орогнож буй террорист бүлэглэлүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг болох нь 9-р сарын 11-ний үйл явдлын дараа тодорхой болсон билээ.

Түүнээс гадна тус ' оронд ваххабизмын номлол ихээхэн хүчтэй байдгийг дэлхий нийт мэдэж авсан. Саудын Арабид эмэгтэйчүүд автомашин жолоодохыг хориглодог гэдгийг 2001 оны 9-р сарын 11-нээс өмнө хэн ч мэддэггүй байлаа.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.