"Найдваргүй" таван улс
2011.06.23

"Найдваргүй" таван улс

АНУ-ын Энхтайвны төлөөх сан (ЭТС), "Foreign Policy" сэтгүүл хамтран 2005 оноос хойш жил бүр "найдваргүй" улс орнуудын жагсаалтыг гаргасан юм. Энэ оны жагсаалтыг дараахь таван улс тэргүүлсэн байна. Мэргэжилтнүүдийн тооцоогоор дэлхийн хүн амын дөрөвний нэг нь улстөр, эдийн засгийн тогтолцоо нь сүйдсэн, дайн дажин, хүчирхийлэлд нэрвэгдсэн 60 улсад аж төрж буй.

СОМАЛИ (ЭТС-ИЙН ҮНЭЛГЭЭ: 113.4)


Хавирган cap шиг хэлбэртэй газар нутагтай тус улсыг исламын шашны гол бэлгэдлийн нэг саран дүрс ч ивээсэнгүй. Хоёр арваны турш үймээн самуунтай буй Сомалийн олон улсад хүлээн зөвшөөрегдсөн Засгийн газар нийслэл хотоо л хянахчаа аяддаг Тэдэнд туслах уүрэгтэй НҮБ-ын энхийг сахиулагчид ч үймж бужигнасан зэвсэгт босогчдыг тогтоон дийлж дөнгөхгүй байна.Сомалийн 10 сая хүний гурван сая нь олон улсын тусламж дэмжлэгээр өдөр хоногийг аргацаадаг бол хоёр сая нь улстөрийн үймээний шууд нөлөөлөл дор амьдардаг гэгддэг. Харин үлдсэн таван сая нь дүрвэгсэд юм уу аюулаас айж, болгоомжлогсод. Тус улсад Афганистанаас зугтах "Аль-Каида"-гийн дайчид бүгэх вий гэхээс олон улс ихэд эмээдэг бөгөөд газар нутаг нь хэдийнэ террористуудын үүр болсон нь тодорхой.

ЧАД (ЭТС-ИЙН ҮНЭЛГЭЭ-. 110.3)

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 25-нд тус улсын Ерөнхийлөгч Идрисс Деби сонгогчдын бараг 90 хувийн саналаар улиран сонгогдсон нь баруун Африкаас гадна сонсогдож, олны анхаарлыг татаагүй ч олон улсын байдал, цагийн аясыг ойроос ажиглагчид энэ мэдээг түгшин хүлээж авсан юм. 1990 оноос хойш Чадыг удирдаж буй И.Дебийг удаа дараагийн сонгуульд ялах бүрт Чадын ард түмэн л ялагдагч болж үлдсэн. Түүнийг засгийн эрхэнд гарснаас хойш Чадын нутгаас газрын тос олдож, Африкийн олон улс хөгжлийнхөө замд орсон ч Чадад хөгжип гэх зүйл ажиглагдсангүй. Чадчуудын ердөө 23 хувь цэвэр усны аюулгүй эх үүсвэртэй, дундаж наслалт нь 50 хүрэхтэй үгүйтэй.

СУДАН (ЭТС-ИЙН ҮНЭЛГЭЭ: 108.7)

Салан тусгаарлалт хүртэлх Суданы замд цус их урссан. Харамсалтай нь, цааших зам нь мөн л зовлон бэрхшээлтэй байх нь тодорхой байна. Өнгөрөгч нэгдүгээр сард болсон бүх нийтийн санал асуулгаар өмнөд суданчуудын дийлэнх нь тусгаар тогтнолыг сонгосон нь 2005 оноос хойш дайн самуунтай буй Суданы хувьд сүүлийн хэдэн арван жилд сонсогдоогүй хамгийн таатай мэдээ байсан гэхэд хилсдэхгүй. Харин энэ хаврын эхээр хоёр Суданы дунд зөрчил даамжирч, хил орчмын бүс нутагт бүр зэр зэвсэгтээ тултал хямрал ширүүсэв.

Өнгөрөгч сарын сүүлч хүртэлх хоёрхон сарын хугацаанд тус бүс нутгаас 100 мянга гаруй хүн дүрвэсэн гэж НҮБ мэдээлсэн юм. Суданд дахин иргэний дайн дэгдэх вий гэж дэлхий нийт түгшиж байна. Хил орчмын Абиейн тойргийн хөрсний гүнд нуугдан буй газрын тосны төлөө улайран тэмцэх Хартумын эрх баригчдад ирэх сарын 9-нд Өмнөд Судан тусгаар тогтнох үгүй нь ч хамаагүй бололтой. Одоогоор нэгдмэл буй Суданы 42 сая хүний 1.5 сая нь орон гэрээ орхиод байна. Хойд Суданы эрх баригчид Өмнөдийн шинэ улсыг зөнд нь орхилоо ч энэ тоо буурахгүй, шинэ тусгаар улс нэгдмэл Суданаас ялгаагүй үймж бужигнасан улс болно гэж ажиглагчид эмээж буй. Өмнөд Суданы одоогийн үзүүлэлтүүд "найдваргүй" улсын "шаардлага"-д хэдийнэ нийцсэн. Тус бүс нутгийн хүн амын ердөө тал хувь нь ундны цэвэр усны эх үүсвэртэй бол насанд хүрэгчдийнх нь 85 хувь бичиг үсэгт тайлагдаагүй.

БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН КОНГО (ЭТС-ИЙН ҮНЭЛГЭЭ: 108.2)

Дэлхийн хамгийн баян атлаа хамгийн буурай хөгжилтэй улс Бүгд найрамдах ардчилсан Конгоос өөр үгүй. Алт, колтан болон бусад олон ашигт малтмалын дэлхийн хамгийн арвин нөөцтэй ордын цөөнгүй нь тус улсын нутагт бий. Харамсалтай нь, тэдгээрийн ихэнх хувь нуугдан байгаа нутгийн зүүн хэсгийг эрхэндээ байлгадаг зэвсэгт этгээдүүд ард түмний нэр барин өөрсдийгөө баялгийн эзэд хэмээн зарласан. Сүүлийн 12 жилд баялгаас үүдэн даамжирсан тус улсын үймээн дэлхийн II дайнаас хойших бүх хямрал, дайн дажнаас хамгийн олон хүний аминд хүрсэн нь. Дайнаас үүдсэн олон асуудлаас эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл хамгийн ноцтой нь бөгөөд цаг тутам 48 эмэтэй Конгын хаа нэгтээ бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэх судалгаа бий.

ГАИТИ (ЭТС-ИЙН ҮНЭЛГЭЭ: 108.0)

Өнгөрөгч оны нэгдүгээр сард хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Гаити аймшигт гамшгийн хор хохирлоос өнөө ч өндийгөөгүй байна. Төрийн бух албан хаагчийн 20 гаруй хувь нийлсэн олон мянган хүний аминд хүрсэн газар хөдлөлтийн дараа олон улс гаитичуудад хэдэн тэрбум ам.доллараар тусалсан юм. Тэр дундаа АНУ-ын Засгийн газар 723.5 сая ам.доллар хандивласан. Гэхдээ энэ бух тусламжийн хүргэлт хугацаа алдсан нь бөмбөрцгийн баруун хагасын хамгийн ядуу улс гэж олон жил "цоллуулсан" Гаитийн байдлыг бүр ч дордуулж орхисон.

Улс орон нь бүхэлдээ нурангин дунд байхад гаитичууд өнгөрөгч арван нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгууль явуулав. Харин сонгуулийн эцсийн ялагч хоёр дахь шатны санал хураалтын дараа буюу өнгөрөгч гуравдугаар сард тодорсон. Хоёр санал хураалтын дунд улстөрийн хямрал, хямралаас үүдсэн эмх замбараагүй байдал гаитичуудыг дахин сөхрүүлсэн бөгөөд шинэ Ерөнхийлөгч Мишель Мартеллийг олон хунд шалгуур хүлээж байна. Тууний замнал амаргүй байхыг сая гаруй гаитичууд өнөө ч хоргодох байранд амьдарч буй гэх баримтаар нотолж болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.