2011.04.20

Цагаатгагдаагүй 6600 хүн байна

Улсын цагаатгалын комиссын архивт цагаатгагдаагүй 6600 хүнд холбогдох хэрэг үлдсэнийг мэдээлж байна.

Одоогийн байдлаар 3000 орчим хэргийг шалган шийдвэрлээд байгаа бөгөөд улс төрийн хэрэгт хэлмэгдсэн гэх баримт байхгүй үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон 800 орчим хүний хэрэг байгаа аж. Үлдсэн хэргийг энэ онд багтаан шалгах зорилт тавин ажиллаж байгаа аж.

Улс төрийн хэрэгт шийтгэгдэгсдэд холбогдох хэргийг шалгаж, цагаатгах ажилд учирч буй бэрхшээл нь зарим хүмүүст холбогдох хэрэг, таслан шийтгэх тогтоол архиваас олдохгүй буюу байхгүй байгаа нь хэрэг материал нь бүрдэж амжаагүй байхад холбогдогч нь нас барсан, мөрдөн байцаалтын үеэр овог, нэрээ өөрчлөн мэдүүлсэн байж болох зэрэг асуудлууд байгаа гэнэ.

Мөн тусгай албадын ялангуяа Зөвлөлтийн цэргийн тагнуулын байгууллагын даалгавраар гадаадад яваад эргэж ирээгүй хүмүүс, архивуудын эмх цэгц, тоо бүртгэл муу, зарим хүнд холбогдох хэрэг материал санаатай буюу санамсаргүй байдлаар үрэгдсэн зэрэг шалтгаантай холбоотой байж болзошгүй байгаа талаар ч давхар дуулгав.

Тиймээс тодорхой тооны ажилтнуудыг гэрээгээр авч ажиллуулах, нэмэлт зардал гаргаж улмаар үлдсэн хэргүүдийг шалгах ажлыг шуурхайлж, энэ онд багтаан эцэслэн шийдвэрлэж дуусгах чиглэлийг баримталж ажиллах болно гэдгээ УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Н.Энхболд хуралдааны үеэр мэдэгдлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.