2012 он ба Монголын заяа
Энэ дэлхий дээр хүн сармагчнаас үүссэн гэдэг үзэлд эргэлзээ төрүүлэхүйц мөртлөө баттай эсэх нь эргэлзээтэй гэгдэх мэдээллүүд сүүлийн үед олширсоор байгаа билээ.
Башкирийн улсын их сургуулийн инженерийн физикийн тэнхимийн эрхлэгч, профессор, физик математикийн ухааны доктор Александр Чувыров“Башкирийн Чандар Нуримановск дүүргийн тосгоны ойролцоо хачин тэмдэгүүдтэй 200 орчим ширхэг цагаан чулуун хавтангууд байдаг” тухай 18-р зууны эцэст Уфагийн губернаторын бичсэн тэмдэглэлийг 1993 онд номын сангаас санамсаргүй олж үзжээ. Тэдгээрийг хайж эхэлсэнээр 1999 онд хачин хээгээрэрээлжилсэн анхны хавтан олсоноо 2005 онд Москвагийн их сургуульд илгээсэн байна. Энэхүү хавтанг судалсан комисс нь цэргийнхэний сансраас авсан зураг дэх Башкирын газар нутгийн 150х100 км хэмжээтэй нэгэн хэсгийг 1,5х1,0 метр 150х100 км хэмжээтэй нэгэн хэсгийг 1,5х1,0 метр хэмжээтэй хавтан дээр 1:100 000 масштабаар дүрсэлсэн байгааг, дэлхийн биш технологиор хийсэн 4 үеэс бүтсэнийг, 65 сая жилээс багагүй настайг, дээр нь олон жил түлээ хагалсан боловч сүхнээс нэг ч зураас үлдээгүй онцгой хатуу болохыг тогтоожээ.
Бас тийм нэгэн мэдээлэл бол нисдэг тавгаар зорчдог харь гаригийн нэгэн “хүн” 1973 онд Францийн нэгэн иргэнтэй уулзаж, тэд түүнийг 1946 онд төрөхөд нь сонгосон, түүнд Раэл гэж нэр өгөөд Моисей, Илия, Будда, Иисус Христ, Магомет нарын адил хүмүүстэй харьцах Төлөөлөгчөө болгож байгаа тухай, Тэд манай гариг дээр амьдралыг хэрхэн үүсгэсэн тухай, амьдралын зорилго, тайван, аз жаргалтай амьдарч болох ЦОО ШИНЭ НИЙГМИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛын тухай өгсөн мэдээллийг нь Раэл “Харь гаригийнханы захиас” болон бусад номоороо дэлхийн бүх хэлээр түгээж байгаа тухай юм.
Тайлбар: Нострадамусын үед Тартар улсын нутаг дэвсгэрийн тухай европчууд ямар төсөөлөлтэй байсныг 1570 онд Франц (Зураг №2) , 1754 онд Англи (Зураг №3) улсад гаргасан газрын зургуудаас харж болох юм. Эдгээр зураг нь тухайн үед нь аль хэдийн бутарсан байсан Монголын их гүрнийг нэгдмэл хэвээр байгаа гэж төсөөлж тусгажээ.
Эдгээр номоос өнгөцхөн харахад бидний амьдралыг үүсгэсэн Бүтээгч нараас бидэнд үлдээсэн мэдээлэл янз бүрийн шалтгаанаар нилээд үрэгдэж, бүдгэрч, гажсанаас ойлгомжгүй болсон нь их ажээ. Эцэстээ эдгээр мэдээлэл нь “Ойлгохгүйгээр Бурханд шүтэж амьдрах” тухай номлол болжээ. Иймээс хойшид хүмүүс үүсэл, зорилгоо зөвөөр ОЙЛГОЖ, өөр хоорондоо болон Бүтээгч нартайгаа ИТГЭЛЦЭЖ, хөгжлөө хурдасгаж АМЬДРАХ шинэ үзэл баримтлалтай шинэ эринд шилжих эсэхээ СОНГОХ МӨЧ бидэнд ирсэнийг Бүтээгч нар бидэнд мэдээлж байгаа ажээ.
Энэхүү сонголтын мөч яагаад чухам одоо тохиолдоод байгааг нь бүрэн нотолсон гэх мэдээлэл одоогоор байхгүй ч ойрын хугацаанд дэлхий маань янз бүрийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд өртөж болзошгүй талаар олон таамаглал яригдах болжээ.
Эдгээр давагдашгүй хүчин зүйлүүдийн үйлчлэлийн үр дүнд дэлхий дээр үүсч болох зарим нөхцлийг “2012 он” кинонд харуулсан байна. Нострадамус (1503-1566) “1998 оны 7-р сард тэнгэрээс аймшигийн их хаан бууж ирж, Монголын их хааныг төрүүлнэ, үүнээс өмнө ба хойш Марс жаргалтай хаанчлана” , 1999 онд тэнгэрт үл таних хоёр дэх нар гарч, өөрийн татах хүчээр дэлхийн тэнхлэгийн тэнцвэрийг алдуулж, бүх тивийг усанд автуулна. Цайвар од 7 жил явж өнгөрнө. Хүн төрөлхтөнд учрах аюул Тартарыг тойрч гарна гэсэн байдаг ажээ (зураг 3, 4).
Иймэрхүү үйлчлэлүүдийн эцэст дэлхийн туйл солигдож, хуурай газрын зураг яаж өөрчлөгдөхийг алдарт зөнч Гордон Майкл Скаллион (Gordon Michael Scallion) тодорхойлжээ (Зураг №4). Эдгээр зургийг харахад Тартарын, түүний дотор одоогийн Монгол улсын нутаг дэвсгэр далайн төвшинөөс дээш хэвээр үлдэх нь харагдаж байна. Америк зөнч Эдгар Кейси (1877-1945) “ХХI зууны эцэс рүү дэлхийн цаг уур үндсээрээ өөрчлөгдөж Алс дорнод, Сибирьт банан, манго жимс ургана, Африкийн өмнөд хэсгийг мөс бүрхэнэ, дэлхийг шар арьстны орон – (Хятад) захирна” гэжээ . Аль ч тохиолдолд Хөх тэнгэрийн доор Мөнх орших Монгол өтгөсийн нутагт хүн төрөлхтний хөгжил, шинжлэх ухааны ололтоос юуг нь өвлөн авч, хөгжүүлж чадах вэ гэдэг асуулт тавигдсаар байх хувь заяа бидэнд ноогджээ.