Япон улс түрэмгийлэл үйлдэж болзошгүй хэмээн Пентагон сэрэмжлүүлэв
2011.04.15

Япон улс түрэмгийлэл үйлдэж болзошгүй хэмээн Пентагон сэрэмжлүүлэв

АНУ-ын Батлан хамгаалах яамны захиалгаар Питер Шварц, Дуглас Рэндолл нарын эрдэмтэд 2012-2020 онд дэлхийн цаг уур хэрхэн өөрчлөгдөх, мөн улс орнуудын байдал ямар байх талаар илтгэл бэлджээ. Тэдний үзэж буйгаар ойрын ирээдүйд цэвэр ус, эрчим хүчний нөөц, үржил шимтэй газар шороо болон дулаан уур амьсгалтай нутгийн төлөө дайн дэгдэж, дэлхийг хамрах гэнэ.

Сүүлийн 15 жилд дэлхий даяар болсон газар хөдлөлтийн тоо нь өмнөх 150 жилийнхтэй адил байна. Зөвхөн Гаитид болсон газар хөдлөлтөд 300 мянга орчим хүн амь үрэгдсэн билээ. Өнгөрсөн жил л гэхэд Герман улс эгээтэй л борооны усанд жив-чихээгүй. Одоо Японд болж байгаа гамшгийн талаар ярих ч юм биш. Цаашид байдал улам хүндрэх төлөвтэй. Иймээс АНУ-ын эрдэмтэд «Дэлхийн цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшиг ойрын жилүүдэд манай гарагийн улстөрийн нөхцөл байдлыг тогтворгүй болгож, газар зүйн карт үндсээрээ өөрчлөгдөж болзошгүй. Иймээс одооноос бэлдэх хэрэгтэй» хэмээн зөвлөж байна. Харин эрдэмтдийн таамаглаж буйгаар АНУ, Аргентин, ОХУ зэрэг үр тариа үйлдвэрлэгч 5-6 оронд байдал таатай байх төлөвтэй.

Европ тив
  • Ирэх өвөл буюу 2012 онд асар их хүйтрэх тул Скандинавын хойгийн иргэд Европ тивийн гүн рүү, мөн Орос руу шилжин нүүцэллэнэ.
  • 2015 онд ус, хүнс, эрчим хүчний нөөцийн хуваарилалтаас болоод Европт зөрчил, мөргөлдөөн дэгдэх магадлалтай
  • ОХУ 2018 онд Европын холбоонд /ЕХ/ элсч, улмаар европчуудын эрчим хүчний хангамжсайжирна. Түүнчлэн Оросын үржил, шимтэй газар, усны нөөцөд европчууд нэвтрэх бололтой.
  • 2020 онд Скандинавын хойг, Голланд, Герман зэрэг орны иргэд өмнө зүгийн Итали, Испани, Грек рүү бөөнөөр дүрвэнэ. Усны асуудал бүр ч нэрмээс болж, дүрвэгчдийн тоо улам олшрох аж.
  • 2022 онд Франц, Герман улс Рейн мөрнийг булаацалдан мөргөлдөөн үүсгэнэ.
  • 2025-2027 онд ЕХ задарч, хүмүүс Газар дундын тэнгисийн өмнөд нутаг /Хойд Африк, Израиль, Турк/ руу дүрвэнэ. 2030 он гэхэд Европын хүн амын 10 хувь нь нүүх болно.
Ази тив
  • Япон улс мөхөхгүйн тулд 2012 онд эх газарт нутагтай болох гэж хөрш орнуудынхаа эсрэг түрэмгийлэл үйлдэж болзошгүй.
  • 2015 онд Токио Москватай хамтран Сибирь, Сахалины эрчим хүчний нөөцийг ашиглах стратегийн гэрээ байгуулна.
  • Хятад улс 2018 онд Казахстанд халдаж, тус улсын нутаг дээгүүр дамжин өнгөрдөг байгалийн хий, нефтийн хоолойг хяналтдаа авахыг оролдоно.
  • 2020 онд Зүүн Өмнөд Азид Энэтхэг, Хятад, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг орон дайтах болно.
  • 2025 онд Хятадад иргэний дайн дэгдэж болзошгүй, улмаар хил дагуу бүсүүдэд зэвсэгт мөргөлдөөн дэгдэх магадлалтай.
  • 2030 онд Япон, Хятадын харьцаа хурцадна. Тэд ОХУ-ын байгалийн баялгийн төлөө тулалдах юм.
Америк тив
  • 2012 онд Карибын тэнгисийн орнуудаас АНУ, Мексик болон бусад орон руу маш олноор дүрвэж эхэлнэ.
  • АНУ 2015 онд Европын баян цагаачдын хөлд дарагдана.
  • 2016 онд АНУ ба ЕХ далайн загас агнуураас болоод зөрчилдөнө.
  • Нефтийн үнэ 2020 онд огцом нэмэгдэж, Персийн болон Каспийн буланд томоохон зэвсэгт зөрчлүүд дэгдэнэ.
  • Мөн ийм шалтгаанаар 2025 онд АНУ ба Хятадын Тэнгисийн цэргийн флот хоорондоо тулалдах болно.
  • 2018 онд Канад, АНУ, Мексик улсууд тивд нүүрлэсэн дээр дурдсан гадаадын аюулын эсрэг нэгдэж, нэгдмэл улсыг байгуулна. Тэд Европ, Карибын тэнгисийн цагаачдыг нэвтрүүлэхгүйг оролдох гэнэ.
  • Хоёр Солонгос нэгдэж, цөмийн гүрэн болно. Сөүл цөмийн зэвсэгтэй, Пхеньян шинэ технологитой болох аж.
Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэг

Энд улам халуун болж, усны хомсдол үүсэн, цөлжиж, хөдөө аж ахуйд хэрэглэх газрын хэмжээ эрс багасна. Ялангуяа Хятад, Энэтхэг, Пакистанд байдал хундэрнэ. Эдгээр орны эрх баригчид засгийн эрхийг алдах-гүйн тулд бүс нутагтаа өргөн хэмжээний дайныг эхлүүлж болзошгүй. Тэгээд ч өлсгөлөнгийн улмаас дайнтай дайнгүй хүмүүс арай баян чинээлэг улсууд руу цагаачлах болно.

Энэ бүх дайн дажны гол буруутан нь цаг уур гэнэ. Өөрөөр хэлбэл далайн том урсгалууд, тухайлбал Голырстримийн чиглэл өөрчлөгдөх ажээ. Туйлын мөс хайлж Арктикт цэвэр ус их хэмжээгээр хуримтлагдсанаас болж, Гольфстримын урсгал өөрчлөгдөн, Европын хойд нут-гийн цаг уур эрс хүйтэрч, яг Якут шиг болох юм байна. Иймээс зөөлөн уур амьсгалд дассан Норвег, Швед, Финлянд, Дани болон Германы иргэд' өмнө зүг рүү дайжна. Гэвч Итали, Испани ямар резин биш бүгдийг багтаахгцй. Ингээд л хөгшин Европ үймж эхэлнэ дээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.