Хамгийн их эрэн сурвалжлагдаж байгаа террористууд
2011.05.05

Хамгийн их эрэн сурвалжлагдаж байгаа террористууд

АНУ-ын Холбооны тагнан мөрдөх товчооноос /ХТМТ/ гаргасан, дэлхийд хамгийн зартай 10 террористын тухай мэдээллийг дор нийтлэв.

1.    Усама бен Ладен (Usama bin Laden)

Хилийн чанадад байгаа АНУ-ын иргэдийн амийг хороосон, бас хилийн чанадад байгаа АНУ-ын иргэдийн амь насанд халдах зорилгоор хуйвалдсан, АНУ-ын төрийн байгууллагад халдаж, олон хүний аминд хүрсэн хэрэгт буруутай. Танзанийн Дар-эс-Салам, Кенийн Найроби хот дахь АНУ-ын ЭСЯ-нд дэлбэлэлт үйлдэж, 200 гаруй хүний амь үрэгдэхэд хүргэсэн хэргээр 1998 оны наймдугаар сарын 7-ноос эрэн сурвалжилж эхэлжээ. Устгагдсан болохыг нь 2011 оны тавдугаар 2-нд бүртгэсэн байна.

2.  Айман аль-Завахири (Ayman Al-Zawahiri)


Эмч, “Египетийн лалын жихад” байгууллагыг үүсгэн байгуулагч. Түүнийг Усама бен Ладены үйлдсэн гэж байгаа хэрэгт мөн адил буруушааж, бас 1998 оны наймдугаар сарын 7-ноос эрэн сурвалж эхэлжээ.  Түүнийг баривчлахад тус болох мэдээлэл өгсөн хүнийг 25 сая доллароор шагнана.

3.    Адам Гадан(Adam Yahiye Gadahn)


Тэрбээр Калифорнид төрсөн, Аззам Аль-Амрики гэдэг нэрээр зартай. 2006 оны намар АНУ-д эх орноосоо урвасан хэргээр ял шийтгүүлсэн, харин 2004 оноос ХТМТ эрэн сурвалжилж эхэлжээ. Түүнийг баривчлахад тус болох мэдээлэл өгсөн хүнд нэг сая доллар өгөхөөр ХТМТ амласан байна.

4.    Даниэль Андреас Сан Диего (Daniel Andreas San Diego)

Түүнийг 2003 онд АНУ-ын Калифорн муж улсын Сан-Франциско дахь оффисын хоёр барилгад дэлбэлэлт үйлдсэн хэмээн сэжиглэн эрэн сурвалжилж байна. Түүний байгаа газрыг мэдээлсэн хүнд 250 мянган доллар өгнө.

5.    Фахд Мохаммед Ахмед аль-Кусо (Fahd Mohammed Ahmed Al-Quso)

Түүнийг тухайлбал, Хилийн чанадад байгаа АНУ-ын иргэдийн амийг хороосон, бас хилийн чанадад байгаа АНУ-ын цэргийн албан хаагчдын амь насанд халдах зорилгоор хуйвалдсан, АНУ-ын цэргүүдийн аминд халдсан зэрэг хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Тэрчлэн 2000 оны 10 дугаар сарын 12-нд Йемений Аден хотын боомтод үйлдсэн террорист ажиллагааг зохион байгуулсан хэрэгт буруушаадаг аж. Түүнийг баривчлахад тус болох мэдээлэл өгсөн хүнийг таван сая доллароор урамшуулна.

6.    Жамель Ахмед Мохаммед Али Аль-Бадави (Jamel Ahmed Mohammed Ali Al-Badawi)

Америкийн иргэд, цэргийн албан хаагчдыг хороосон болон хороохоор зорилгоор хуйвалдсан хэрэгт түүнийг буруушаадаг. 2000 оны 10 дугаар сарын 12-нд Йемений Аден хотын боомтод болсон террорист ажиллагаанд оролцсон хэмээн сэжиглэн эрэн сурвалжилж байна. Аль-Бадавиг Йемений эрх баригчид баривчилсан боловч тэрбээр 2003 оны дөрөвдүгээр сард шоронгоос оргожээ. Түүнийг баривчлахад тус болох мэдээлэл өгсөн хүнийг таван сая доллароор урамшуулна.

7.    Мохаммед Али Хамадей (Mohammed Ali Hamadei)

Ливаны террорист “Хезболла” байгууллагын гишүүн. Нисэх онгоц булаасан, хүн барьцаалсан, нисэх онгоцонд тэсрэх төхөөрөг байрлуулсан, зорчигчдод болон багийн гишүүдэд халдсан зэрэг хэрэг үйлджээ. 1985 оны зургадугаар сарын 14-нд нисэх онгоц булаахад оролцсон байна. Түүний байгаа газрыг мэдээлсэн хүнд таван сая доллар өгнө.

8.Али Атва (Ali Atwa)

Ливаны террорист “Хезболла” байгууллагын гишүүн. Түүнийг Мохаммед Али Хамадейн үйлдсэн гэж байгаа хэрэгт мөн адил буруушааж, эрэн сурвалжилж байна. Түүнийг баривчлахад тус болох мэдээлэл өгсөн хүнд таван сая доллар амлажээ.

9.Хассан Изз-Аль-Дин (Hasan Izz-Al-Din)

Ливаны террорист “Хезболла” байгууллагын гишүүн. Түүнийг Мохаммед Али Хамадейн үйлдсэн гэж байгаа хэрэгт мөн адил буруушааж, эрэн сурвалжилж байна. Түүнийг баривчлахад тус болох мэдээлэл өгсөн хүнд таван сая доллар амлажээ.

10.Абдулла Ахмед Абдулла (Abdullah Ahmed Abdullah)

Хилийн чанадад байгаа АНУ-ын иргэдийн амийг бүрэлгэсэн, АНУ-ын төрийн байгууллагад халдаж олон хүнийг үхэлд хүргэсэн гэм буруутай. 1998 оны наймдугаар сард Танзанийн Дар-эс-Салам, Кенийн Найроби хот дахь АНУ-ын ЭСЯ-нд дэлбэлэлт үйлдэхэд оролцсон ажээ. Түүнийг Мохаммед Али Хамадейн үйлдсэн гэж байгаа хэрэгт мөн адил буруушааж, эрэн сурвалжилж байна. Түүний байгаа газрыг мэдээлсэн хүнд таван сая доллар өгнө.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.