Хоёр солонгосыг нэгтгэхэд бэлтгэж эхэллээ
2011.11.10

Хоёр солонгосыг нэгтгэхэд бэлтгэж эхэллээ

МОСКВА. /Оросын дуухоолой/. Өмнөд Солонгосын эрх баригчид хоёр Солонгосыг нэгтэхэд бэлтгэж эхэлснээ зарлав. Хариуд нь Пхеньян «Умардыг залгих гэсэн оролдлогыг дайн зарласанд тооцно» гэж мэдэгджээ.

Нэгтгэх уйл явц 20 орчим жил үргэлжилнэ гэж үзвэл «нэгтгэх төсөл»-д хамгийн багаар тооцоход 50 тэрбум доллар шаардагдана. Хэрвээ 30 гаруй жил болбол зардал тав орчим триллион доллар болж магадгүй. Үүний тулд дэмжих тусгай сан байгуулж байна. Энэ санг төсвийн ашиг болон хувийн, тухайлбал, гадаадын иргэдийн хандиваар бурдүүлнэ. Уг санаачилгыг БНСУ-ын Ерөнхийлөгч И Мён Баг дэмжээд, ХБНГУ-ын жишээгээр «нэгдлийн татвар»-ыг тусгайлан авахыг санал болгосон байна. Гэхдээ Германы нэгдсэн загварыг хэрэгжүүлэх боломжгүй, учир нь Зүүн Герман нь Берлиний ханыг нураахыг хусч байсан бол Баруун нь тийнхүү нураахад туслахад бзлэн байсан.

Харин Солонгосын хойгийн байдал огт өөр гэж Оросын шинжээч Георгий Толорая үзэж байна. Түүний хэлснээр, «Солонгосын хойгийн аль ч тал нэгдэх гэхгүй байна. Нэг нь нөгөөгөө эзлэхийг хүсч байгаа бөгөөд үунийг аль аль нь хүлээн зөвшөөрөхгүй. Өнөөгийн нөхцөлд сөргөлдөөн нь нэгдэх тухай ярих боломж өгөхгүй байна».Сөүл ямар ч үнээр хамаагүй нэгдэх ёстой гэж үзэж байна. Энэ нь тийм алс хэтийн ажил биш гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Мёг Баг саяхан мэдэгджээ. Умардыг залгих гэсэн аливаа оролдлогыг дайн зарласантай адилтгаж үзнэ хэмээн хариуд нь Пхеньян анхааруулсан байна. Нэг жилийн өмнө Ёнпендо аралд цэргийн мөргөлдөөн болж, Умард Солонгос их буугаар Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр рүү гал нээж байсныг Сөүл сайн санаж байгаа.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.