Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа Архангай аймгийн “Эрт илрүүлэг, эрүүл мэндийн боловсрол”-ын төвийн барилгын явцтай танилцлаа
УИХ-ын даргын Архангай аймагт ажиллах багийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын шинжээч О.Батбаяр нар ажиллаж, Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцав.

Архангай аймагт шинээр байгуулах “Эрт илрүүлэг, эрүүл мэндийн боловсрол”-ын төвийн барилгын явцтай танилцаад тус төвийн үйл ажиллагааны зардал, 6 төрлийн хавдрын эрт илрүүлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, нүүдлийн иж бүрэн амбулаторийн зардал нийт 2.6 тэрбум төгрөгийн төсвийг 2021 онд эхний ээлжид анхаарч шийдвэрлэнэ гэдгээ илэрхийллээ.

Уулзалтад оролцогчдод Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа салбарын шинэчлэлийн талаар танилцуулж, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсож, олон жил үр бүтээлтэй ажилласан эмнэлгийн ажилчдад ЭМЯ-ны шагнал гардуулав.


Холбоотой мэдээ
2021.03.27
2021.02.03
2021.02.03