Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нар тойрогтоо ажиллав
2020.08.10

Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нар тойрогтоо ажиллав

Архангай аймгаас УИХ-д хоёр дахь удаа сонгогдсон гишүүд болох Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нар тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчдынхоо санал хүсэлтийг сонсож байна.

 ЭНЭ ҮЕЭРЭЭ ТЭД "ХАВДРЫН АЮУЛГҮЙ АРХАНГАЙ” ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЭХ УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЖЭЭ. ДЭЭРХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮДНЭЭС ХСҮТ-ТЭЙ ХАМТРАН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ СУРГАЖ, ДАДЛАГАЖУУЛАХААС ГАДНА СТАНДАРТЫН ДАГУУ ТОНОГЛОСОН ХАВДРЫН ОНОШИЛГООНЫ ЯВУУЛЫН АМБУЛАТОРИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ ГЭДГИЙГ УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ ЭНЭ ҮЕЭР ХЭЛСЭН БАЙНА.

Түүнчлэн аймаг, орон нутгийн удирдлагууд Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт энэ хөтөлбөрийг тусгаж, 2021 оны төсөвт тодорхой хөрөнгийг тусгаж ажиллах талаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг чиглэл болгожээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нарын хамт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ажиллаж, "Хавдрын аюулгүй Архангай” төслийн хэлэлцүүлэгт оролцсон байна. Архангай аймагт "Хавдрын эдтилрүүлэг, оношилгоо, судалгааны төв"-ийн барилгын ажлыг энэ долоо хоногт эхлүүлж, ирэх сард ашиглалтад хүлээлгэн өгөх ажээ.