Наурызын баярын мэнд дэвшүүлье!
2025.03.24

Наурызын баярын мэнд дэвшүүлье!

3 дугаар сарын 22 өдөр Казак түмний хаврын баяр Наурыз тохиодог. УИХ-ын гишүүн П.Батчимэг өөрийн цахим хуудсаар дамжуулан баярын мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.

"Наурыз баярыг ширээ дүүрэн тансаг идээ ундаа, Казак үндэсний дуу хөгжим, бүжиггүйгээр төсөөлөхийн аргагүй. 2024 оны Парламентын сонгуульд анх удаа Казакын ард түмний төлөөлөл Б.Бейсен, Т.Аубакир, С.Зулпихар, С.Замира, Х.Жангабыл нарын 5 гишүүд сонгогдсон нь сонгуулийн түүхийн шинэ хуудас боллоо. Казакын бүх хөдөлмөрч, уламжлал, ёс заншлаа дээдэлдэг ард түмэндээ болон эрхэм гишүүддээ Наурыз-н баярын мэнд дэвшүүлье" гэжээ.