Улаанбаатарын бүсийг “Олон улсын банк, санхүү, бизнесийн хөгжлийн төв гэж тодорхойлсон
2025.01.15

Улаанбаатарын бүсийг “Олон улсын банк, санхүү, бизнесийн хөгжлийн төв гэж тодорхойлсон

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэл Улаанбаатарын бүсийг “Олон улсын банк, санхүү, бизнесийн хөгжлийн төв” хэмээн тодорхойллоо.

Бүсүүдийн тэргүүлэх чиглэлийг дараах байдлаар тодорхойлов:
- Улаанбаатарын бүсийг “Олон улсын банк, санхүү, бизнесийн хөгжлийн төв”
- Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс”,
- Баруун бүсийг “Эрчим хүчний төрөлжсөн бүс бөгөөд байгалийн аялал жуулчлалын дэд бүс”,
- Хойд бүсийг “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс”,
- Говийн бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс”,
- Төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс”,
- Зүүн бүсийг “Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс” болголоо.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төсөл, 14 эрх зүйн реформыг хэрэгжүүлэхэд Нийслэлийн ИТХ манлайлал үзүүлж ажиллахаас гадна 2040 он хүртэлх бүсийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хэлэлцүүлэх ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэх болно.