2025.01.15
БҮСИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЖ, 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛНА
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 14-нд болж аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны үеэр Бүсийн зөвлөлүүдийг байгуулах, ажиллах журам, зохион байгуулалтын асуудлыг танилцуулж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд, бүсийн хөгжлийн чуулганыг энэ оны гуравдугаар сараас өмнө зохион байгуулах, 2040 он хүртэлх бүсийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хэлэлцэхийг Аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт үүрэг болголоо.
БҮСҮҮДИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ:
Хангайн бүсийг
↗️ Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс,
Баруун бүсийг
↗️ Эрчим хүчний төрөлжсөн бүс бөгөөд байгалийн аялал жуулчлалын дэд бүс,
Хойд бүсийг
↗️ Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс,
Говийн бүсийг
↗️ Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс,
Төвийн бүсийг
↗️ Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс
Зүүн бүсийг
↗️ Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс”,
Улаанбаатарын бүсийг
↗️ Олон улсын банк, санхүү, бизнесийн хөгжлийн төв хэмээн тодорхойлсон.