Төвийн бүсийн хөгжлийн чуулган Дархан хотод болж байна
2024.11.28

Төвийн бүсийн хөгжлийн чуулган Дархан хотод болж байна

Засгийн газар, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн хамтран Төвийн бүсийн хөгжлийн чуулганыг Дархан хотод өнөөдөр зохион байгуулж байна. 

Энэ удаагийн чуулган нь Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр боловсруулах чиглэлээр ажиллаж буй талуудын ойлголт мэдээллийг нэгтгэх, бүсийн хотуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм. 

Төвийн бүсийн хөгжлийн чуулганаар хөгжлийн бодлогыг хэлэлцэж байгаа бөгөөд Тэсвэртэй хот, Орон нутгийн хөгжил, Бизнесийн хөгжил, Технологи хөгжил, Бүсийн хөгжил таван салбар хуралдаанаар үргэлжилнэ. 

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боомтын сайд Б.Тулга, Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд нар уг чуулганд оролцож, бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааг танилцуулж байна.