Цахим мөрийтэй тоглоомыг сурталчлахыг хориглосон жишээ
2025.03.07

Цахим мөрийтэй тоглоомыг сурталчлахыг хориглосон жишээ

Цахим мөрийтэй тоглоомыг сурталчлахыг хориглосон жишээ

  1. ОХУ: 1XBET-ийг албан ёсоор хааж, сурталчилгаа явуулсан хүмүүсийг шийтгэсэн. Оросын эрх баригчид 1XBET-ийг хууль бус үйл ажиллагаа явуулсан хэмээн 2022 онд албан ёсоор хориглож, уг платформыг сурталчилсан олон нийтийн сүлжээний нөлөөлөгчдийг их хэмжээний торгууль, зарим тохиолдолд эрүүгийн хариуцлагад татсан.
  2. Франц: Цахим мөрийтэй тоглоомын сурталчилгаанд хязгаарлалт тогтоосон Францын Засгийн газар цахим мөрийтэй тоглоомын сурталчилгааг телевиз, радио, олон нийтийн сүлжээгээр явуулахыг эрс багасгаж, зөвхөн тодорхой насны хүмүүсийн хандаж болох платформуудад зөвшөөрдөг болсон.
  3. БНХАУ: Онлайн мөрийтэй тоглоомыг бүрэн хориглосон. Хятад улс цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглож, VPN ашиглан тоглож буй хүмүүсийг ч илрүүлж, хатуу хариуцлага хүлээлгэдэг. Tencent зэрэг томоохон технологийн компаниудыг мөрийтэй тоглоомын платформуудтай хамтрахыг бүрэн хориглосон байна.

Манай улсын хувьд зөвхөн 1XBET гэхэд жилдээ 1 сая доллараар спортын баг, дуучид, influencer, youtuber-үүдийг ивээн тэтгэж 500 сая долларын ашиг олдог гэсэн тооцоо бий. Энэ 500 сая доллар бол Монгол залуусын ажил, амьдрал, үр хүүхэд, хайртай бүхнээсээ хагацан байж өгсөн мөнгө.
Сүүлдээ бараг айл бүр 1 мөрийтэй тоглоомчин, казиночин, бэтчинтэй болжээ.

Тийм учраас Монгол Улсын Засгийн газраас 1XBET, MELBET гэх мэт төрөл бүрийн цахим мөрийтэй тоглоомыг тоглосон, зохион байгуулсан, зуучилсан, сурталчилсан бүх үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн юм.