Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвийн нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн оролцов
2025.01.30

Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвийн нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн оролцов

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орлоо.

Тус эмнэлгийн нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн оролцож үг хэллээ. Тэрбээр “Улсын төсвийн 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэхүү төвийн барилга баригдаж үүдээ нээлээ. Тус төв нь хэвтэн эмчлүүлэх 25 ортой бөгөөд иргэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хүүхдүүд, насанд хүрэгчид авах боломжтой. Үүнд, шүд, эхо, сэргээн засах, уламжлалт эмчилгээ багтаж буй” хэмээв. 

Ташрамд дурдахад, БЗД-ийн 22 болон 33 дугаар хорооны нийт 7538 иргэн эрүүл мэндийн төвд хандсанаар дүрс оношилгоо, лаборатори болон шүдний эмчийн үзлэгт хамрагдах боломжтой юм.